Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын лабораторийн тусламж, үйлчилгээг чадавхижуулах зорилгоор LD-3100 загварын 97 ширхэг эмнэлгийн лабораторийн центрифугийг өчигдэр хүлээлгэн өгчээ.
Энэ тоног төхөөрөмж нь цус болон биеийн бусад шингэнээс шинжилгээ хийх дээж ялгах зориулалттай лабораторийн үндсэн суурь төхөөрөмж бөгөөд нэг удаад 24 сорьцийг ялгадаг, автомат тохиргоотой, төрөл бүрийн хуруу шилэнд тохирсон хамгийн сүүлийн үеийнх аж.
Нийт 114,382,400 төгрөгийн үнэ бүхий дээрх төхөөрөмжүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхан шатны нэгж болох сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хангаж байгаа юм.
Мөн GeneXpert тоног төхөөрөмжийг сүрьеэгийн өвчлөл, тухайн аймгийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилжээ.
Уг тоног төхөөрөмжөөр сүрьеэгийн төгс оношилгоо, мөн орон нутагтаа С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломж бүрдэж байгаа юм.