Cranberries хамтлагийн гоцлол дуучин Долорес О’Риордан 46 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Одоогоор түүний үхлийн шалтгааныг тодорхойлоогүй бөгөөд нурууны өвчний улмаас 2017 онд болсон хамтлагийн аялан тоглолтод явж чадаагүй юм.
Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “Тун гэнэтийн явдал байлаа. Гэр бүлийнхэн нь энэ гунигтай мэдээг сонсоод тун ихээр харамсаж байна. Тиймээс энэ хүнд цаг үед олон нийтээс хол байхыг хүсэж байгаа гэдгээ илэрхийлсэн” гэжээ.
Лондоны цагдаагийн газраас мэдээлснээр Хилтон зочид буудлын өрөөнөөс дуучны цогцсыг олсон аж. Хамтлагийн бусад гишүүд өөрсдийн Твиттертээ:
Бидний найз Долорес бурхны оронд очсонд бид тун ихээр харамсаж байна. Тэр минь гайхалтай авьяастай нэгэн байсан бөгөөд 1989 онд анх Cranberries-ийг байгуулсан цагаас хойш түүний амьдралын нэг хэсэг болж байсандаа баяртай байна.
Ноел, Майк, Фергал
1971 онд Лимерикт төрсөн О’Риордан 1990 онд Cranberries хамтлагт элсэж 2003 оныг хүртэл хамт уран бүтээл туурвисан бөгөөд 2003 онд тэд хэсэг завсарласан юм. О’Риорданы Ирланд аялага, уянгалаг хоолой нь Америкт болон Европт Cranberries хамтлагийг өндөр амжилтад хүргэжээ.
Эх сурвалж: Telegraph