Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Товчооны зам дахь “Сод монгол” шатахуун түгээгүүрийн станцын урд замд гурван машин мөргөлдөж, хүүхэд, том хүн гэмтсэн хэрэг гарчээ.
Тухайлбал, Nissan Sunny маркийн автомашины жолооч нь Sonata-6, Prado маркийн автомашинуудтай мөргөлдөж, үүний улмаас таван хүн хөнгөн, хүндэвтэр гэмтсэн байна.
Жолооч 41 настай Б, 16 настай А, 11 настай Т, 15 настай Г, 11 настай С нар ГССҮТ-д очиж анхан шатны тусламж үйлчилгээг авчээ.
Жолооч машин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.