Япончууд бүс нутагт идэвхжилээ хэмээн сэжиглэсэн БНХАУ Дорнод Хятадын тэнгисийн гүнийн судалгаанд ихээхэн хөрөнгө зарцуулж эхэллээ.
Олон улсын ус зүйн байгууллага (IHO) хэмээх олон талын оролцоот байгууллага БНХАУ-д зөвшөөрснөөсөө илүү олон нэрийг Японд зөвшөөрсөн. Үүнээс үүдэн Бээжин, Токиогийн хооронд далай, тэнгисийн гүний асуудалтай холбоотой маргаан хурцдав.
Далайн гүний нийт 34 хэсэгт япончууд нэрээ баталгаажуулж чаджээ. Мацуо Башёо зэрэг Японы бичгийн суутнуудын дурсгалд зориулан “Их зохиолчдын далайн гүний муж” хэмээн нэрлэхээр болсон, Окинавагаас өмнө зүгт орших гүний 10 орчим уулсаас бүрддэг хэсэг шинэ нэрсийн жагсаалтад багтжээ.
Олон улсын ус зүйн байгууллагын нэр оноох салбар хороо нь эрдмийн байгууллага гэдгийг Японы гадаад хэргийн яам тайлбарлав. Далайн гүний бүс нутагт шинээр өгсөн нэрс нь бусад улстай сөргөлдөх бус, ердөө л шинжлэх ухааны нээлтэд тулгуурлаж буйг Японы тал мэдэгдсэн.
Гэхдээ өнгөрсөн онд тус байгууллагад мэдүүлсэн нийт нэрийн 70 гаруй хувийг Хятад, Япон хоёр санаачилсан нь Дорнод Азийн далай, тэнгисийн бүс дэх жижиг арал, хадан цохиог оролцуулаад усны гадарга, гүний аль алинд өрсөлдөөн ширүүсэж буйн нотолгоо болов.
“Сүүлдэж байсан Хятад улс Японыг ардаа орхино” хэмээн ус зүйн байгууллагад Бээжингээс мэдүүлсэн нэрсийн тоог дурдан байж БНХАУ-ын төрийн мэдлийн “Шиньхуа” агентлагаас нийтэлдэг Reference News сонинд тайлбарлаж байв. Сүүлийн хоёр жилд нийт 91 нэр дэвшүүлсэн Хятад улс нийт 97 нэр дэвшүүлсэн Японы дараа орж буйг Олон улсын ус зүйн байгууллагаас дөнгөж сая нийтэлсэн тайланд дурджээ.
Хятадын талаас дэвшүүлсэн найман нэрийг Олон улсын ус зүйн байгууллага 2016 онд буцаасан. Буцаасан шалтгаанаа тус байгууллага “өөр бусад эргийн улстай хууль зүй, ашиг сонирхлын зөрчилтэй, улс төрийн хувьд эмзэг” нутаг дэвсгэрт хамаатай хэмээн тайлбарласан юм.
Бээжингээс дэвшүүлж, зөвшөөрөгдсөн нэрс дотор “эртний Хятадын хөдөлмөрч иргэдийг магтан дуулсан” сонгодог шүлгээр Чуцы хэмээн нэрлэсэн, Номхон далайн тэг дунд орших гүний уул оржээ. Мөн “Хятадын ард түмний соёлын гялалзсан өв”-д гардаг шувууны нэрээр Хайдунчин хэмээн нэрлэсэн гүний уул багтаж байна.
Хятадууд “Дяоюй”, япончууд “Сэнкаку” хэмээн нэрлэдэг, эзэмшлийн маргаантай, хүнгүй зэлүүд арлуудын орчимд БНХАУ тэнгисийн цэргийн болон эргийн харуулын хөлөг илгээж, загас агнуурын онгоц ажиллуулж байсан удаатай.
Өнгөрсөн долоо хоногт маргаантай арлуудын усан бүсэд “гаднын” шумбагч хөлөг, Хятадын байлдааны усан онгоц далайн 24 бээр зайтай нэвтэрснийг Японы сайд нарын кабинетын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга буруутган зэмлэв. “Хоёр улсын сайжирч буй харилцаанд Хятадын тал бүү саад учруулаасай гэж хүсэх байна. Өөрийн нутаг дэвсгэр, агаарын болон усан бүсийг бат хамгаалахаа бид эрс шийдмэг, уужуу тайван батлан өгүүлж байна” хэмээн ноён Суга мэдэгдлээ.
Японоос урьтаж далай тэнгисийн ёроолын зураг зүй боловсруулж, нэр оноох үүднээс Ши Жиньпиний удирдлага доорх БНХАУ гүний шумбагч хөлөг, робот хөгжүүлж, идэвхтэй шийдмэг ажиллаж байна.
БНХАУ далайн хэт гүний анхны шумбагчаа 2010 онд бүтээсэн. Тус улс 2016 онд бүтээсэн хоёр дахь шумбагч онгоцоо “Гүн далайн дайчин” хэмээн нэрлэсэн юм. Маргаантай усан бүсэд оршиж буй эрэг орчмын олборлох хэсгүүдэд тус улс тэнгисийн гүний станц байгуулахаар төлөвлөж байна. БНХАУ-ын эдийн засгийн хамгийн сүүлийн төлөвлөгөөнд далай судлал, далайн гүний технологи хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийг өсгөхөөр заажээ.
Олборлолт явуулж болзошгүй гүний бүсэд нэр оноох явдлыг хамарсан далай тэнгисийн судалгаа нь Дорнод Хятадын тэнгист эзэн эрхээ баталгаажуулах Хятадын стратегийн бүрдэл болж буйг АНУ-ын Агаарын цэргийн хүчний академийн геополитикийн профессор Теренс Хаверлюк тайлбарлав. “Европын империалистууд зураг зүй хөгжүүлэх замаар газар нутгаа өргөжүүлж байсан хуучин түүх бий. Тэгвэл одоо Хятад улс номоо бичиж буй бололтой” хэмээн профессор өгүүллээ.
Эмили Фэн, Робин Хардин