Торгоны зам дагуух 15 орноор дамжин 12 000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулахаар зорьж буй Н.Байгалмаа хэмээх бүсгүйтэй цахим хуудсаар нь холбогдон, ярилцлаа. Хөр цас, хүйтэн жавар сөрөн, идэр есийн хүйтнээр аяллаа эхлэн, хээрээр гэр хийн, монгол хүн ямар их тэсвэр тэвчээртэйг үлгэрлэж яваа түүний зорилго, хүсэл мөрөөдлийнх нь талаар уншигч та бүхэнд толилуулъя.
-Сайн явж байна уу, та. Одоогоор хэдэн км зам туулан, хаана хүрээд байна вэ?
-Сайн явж байна аа. Бид аяллаа арваннэгдүгээр сарын 8-нд эхэлсэн. Одоогоор 800 гаруй км зам туулан, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ирлээ. Өнөөдөр (энэ сарын 13) 30 км аялсан. Замдаа төөрөх, даарахаас авахуулаад хүндрэл, бэрхшээл тулгарахыг алийг тэр гэх вэ. Нүүр нүдгүй шуурах шуургатай 10-аад удаа таарлаа. Мөрөөдлөө биелүүлж байгаа болохоор сэтгэл өег явна. Аялал минь адал явдал, эрсдэл ихтэйг урьдаас таамаглаж, хэрэндээ бие, сэтгэл зүйгээ бэлдсэн, хэр баргийн зүйлд шантрахгүй ээ. Ойрд хүйтэн, цасан шуурга ихтэй байгаа тул аялахад нэлээд хүндрэлтэй байна. Цагдаагийн ерөнхий газраас намайг дэмжиж, сумаас сумын хооронд нэг нэгээрээ өртөөчлөн хамт явж, аюулгүй байдлыг хангаж байгаа. Маргааш тэмээнийхээ нурууг амраангаа энд өнжинө.
-Тэмээгээр Торгоны зам дагуух 15 орныг дамжин, 12 000 км зам туулахаар аялж яваагаар тань олон хүн бахархаж байна. Энэ аяллын санаа танд хэрхэн төрөв?
-Хэдэн жилийн өмнө Австралийн аялагч Тим Коп Монголоос хоёр морь худалдаж аваад Унгар хүртэл аялсан нь миний бахархал төдийгүй цагаан атаархал төрүүлсэн. Бусад орныхон түүний аяллыг “Чингис хааны мөрөөр” гэдэг нэрээр андахгүй. Тэр үед би “Монголчууд нүүдэлчин ард түмэн. Тэгсэн мөртлөө эх орон, өвөг дээдсээ дэлхийд сурталчлах хэмжээний дөмөгхөн аялал хийсэн бил үү. Гаднын хүн монгол морины тэвчээр, шандсыг бусдад таниулж чадлаа.
Бид яагаад чадахгүй гэж” бодсон юм. Тэгээд өвөг дээдэс минь мөрөө тодоос тод гаргасан Торгоны замаар явбал зүгээр гэх санаа төрсөн ч хэрхэн аялах талаараа нэлээд эргэцүүлсэн. Сарлаг, мориор, эсвэл явган аяллаар олон км зам туулсан аялагч олон бий. Тэгэхээр тэднээс өөр, шинэлэг санаа хэрэгтэй байлаа. Юу юунаас илүү эх орноо, монгол хүний тэсвэр тэвчээр, өв уламжлалаа дэлхийд сурталчлахыг чухалчилсан. Удаан бодсоны эцэст тэмээгээр аялахаар шийдсэн юм. Шийдсэн ч гэж дээ анхандаа мөрөөдсөн хэрэг, үнэнийг хэлэхэд. Өнөөдөр ингээд мөрөөдлөө биелүүлэхээр аялж явна чинээ тухайн үед төсөөлөө ч үгүй. Бүтэхгүй байх вий гэж боддог байснаа нуугаад яах вэ. Монгол морьтой холбоотой хууч яриа, домог мэт яригддаг түүх олон. Тэр хэрээр гадаадынхан монгол морины тэсвэр тэвчээрийг сайн мэднэ.
Гэтэл тэмээгээ хэр сайн мэдэх билээ, бид. “Тоо толгой нь дорвитой өсөхгүй байна. Тэмээгээ хайрлая” гэхээс өөрөөр хайрлаж, хамгаалж чадаж байгаа бил үү. Тиймээс тэмээ гэж ийм сайхан, амгалан, тэнхээтэй амьтан Монголд байдгийг дэлхийд сурталчлахын тулд сонгосон. Зүгээр нэг тэмээ унаад бус, нэг их ачаатай биш ч жин тээгээд аялж байгаа нь бусад орныхны анхаарлыг татаж байгаа юм билээ. Нөгөө талаар ингэж аялахад аялал жуулчлалын салбарт 11 жил ажиллаж, уулын спортоор цөөнгүй жил хичээллэн, хорхойсож байгаа минь багагүй нөлөөлсөн. Багаасаа малын захад өсөж, амьдралын хатуу хүтүүг үзсэн нь надад их дэм болж байна.
-Идэр есийн хүйтэнд хээрээр гэр хийн, тэмээгээр аялна гээд төсөөлөхөд ч бэрх. Аяллыг тань гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Үнэнийг хэлэхэд анхандаа тийм ч сайшаагаагүй. Би “Чадна” гэж зүтгэсээр байгаад зөвшөөрүүлсэн. Ээж намайг ууланд авирна гэсэн бол хориглох байсан. Нөхөр минь намайг үргэлж дэмжин, урам өгдөг юм. Надтай адилхан аялал жуулчлалын салбарт ажилладаг. Бас над шиг уулын спортод дуртай. Энэ аялалд надтай хамт аялахыг хүссэн ч хүүхдүүдээ яах билээ. Аргагүйн эрхэнд ар гэрээ дааж үлдсэн. Бид хоёр гал голомтоо бадраагаад 10 жил болж байна. Хоёр охинтой.
-Гэр бүлийнхнийгээ их санан, охиддоо санаа зовж байгаа нь дамжиггүй. Холбоо барих боломж хангалттай гардаг уу?
-Бас ч дажгүй ээ. Хоёр юм уу, гурван хоногт нэг удаа холбоо барьж дөнгөдөг. Хоёр охиноо, ханиа их санаж байна. Хөөрхий ээжийн минь санаа зовж байгаа даа. Аав, ээж хоёр Увс аймагт амьдардаг. Ээж хотод ирэн, хоёр ачаа харж суугаа. Аяллын явцад боломж олдвол гэртээ очно оо. Тэгэх шаардлага ч гарч магадгүй. Жишээлбэл, Казахстан том газар нутагтай. Казахстаны нутгийг туулахаас өмнө визний хугацаа дуусвал эх орондоо ирж сунгуулахаас өөр аргагүй.
-Аяллаа эхлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?
-Амар байгаагүй ээ. Хамгийн хүндрэлтэй нь санхүүгийн асуудал, эмнэг 10 тэмээ сургах, таван орны долоон аялагчийг цуглуулж зорилгоо нэгтгэх байсан. Тэр бүхэн хүсэл мөрөөдлийг минь үгүй хийж, чөдөрлөж чадаагүй. Гурван жилийн хугацаанд төлөвлөсөн аялал маань БНХАУ, Казахстан, Узбекистан зэрэг 15 орноор дамжин, 12 000 км үргэлжилнэ. Аяллын явцад зарим орныг хасаж, замаа танахыг үгүйсгэх аргагүй.
-Анх наймуулаа аялалд гарсан. Монголчуудаар бус, гадаадын иргэдээр багаа бүрдүүлсэн нь сонирхол татаж байна. Ер нь монгол хүмүүст хамт аялах санал тавьсан уу?
-Би монголчуудтайгаа хамт аялахыг үнэхээр их хүссэн, чадах бүхнээ хийсэн. Даанч хэн ч саналыг минь дэмжээгүй, олонх нь намайг дооглосон. Шоолж инээхэд нь урам хугардаг юм билээ. Говь-Алтайгаас цааш явахад Амай нэрээр нь хүмүүс сайн таних Ж.Золбаяр ах гурав хоног хамт аялж, туршлагаасаа хуваалцъя гэсэн. Хамгийн анх намайг дэмжсэн хүн бол 18 жилийн турш аялж байгаа Английн иргэн Б.Карл. Тэгээд нэлээд туршлагатай, алдартай долоон уулчнаар багаа бүрдүүлсэн юм.
-Аялагчид замын дундаас буцсаар ганцаараа үлдсэн гэж дуулсан. Тэд яагаад больчихсон юм бэ?