Хөвсгөл Нэг Үе баг плей-оффын эхний тоглолтод ганган байлаа
MNBA Үндэсний лигийн 2017-18 оны улирлын плей-оффын эхний тоглолтууд өчигдөр МҮЭСТО-нд боллоо. Эхний тоглолт Хөвсгөл Нэг Үе болон Сүхбаатар Альянс-Тех багуудын хооронд болсон юм. Тоглолтын хоёр баг ээлж дараалан тэргүүллээ солилцож маш сонирхолтой тоглолтыг үзүүлж явсаар шийдвэрлэх эцсийн мөчид тоглолт шийдэгдсэн юм. Тоглолтын дөрөвдүгээр үеийн таван минут хорин секундэд хоёр багийн онооны харьцаа 80-80-аар тэнцүү байсан юм. Гэсэн хэдий ч яг энэ үеэс Хөвсгөл Нэг үе баг бөмбөг таслалтаас хурдан довтолгоог сайн хийж байснаар онооны давамгай байдалтай болсон.
Ингээд эцсийн мөчид Сүхбаатар Альянс Тех баг оноог ойртуулсан тэнцүүлж чадалгүй 88-86-аар хожигдол хүлээлээ. Ийнхүү Хөвсгөл аймаг хасагдах хатуу учрааг эхний тоглолтдоо буулган авч давуу талтай боллоо. Өнөөдөр Хөвсгөл Нэг Үе багаас О.Цэлмэг 22 оноо, 3 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлсэн бол түүнээс гадна дөрвөн ч тоглогч 10+ оноог авч багаараа маш жигд байлаа. Харин эсрэг багаас төвийн тоглогчид сайн байж С.Эрдэнэдалай 23 оноо, 12 самбар, Gary Flowers 15 оноо, 9 самбар авсан байна. Ийнхүү легионер тоглогчдоор хүч зузаатгасан Сүхбаатар аймгийн эсрэг Хөвсгөл аймгийн залуус багийн тоглолт, бөмбөгний шилжилтийг сайн хийж тоглосон нь хожих гол шалтгаан байсан юм.
Ховд Шонхорууд итгэл төгс ялалт байгууллаа
Үндэсний лигийн Зүүн бүсийн хүснэгтийг 10 хожлоор тэргүүлсэн Ховд Шонхорууд баг эхний шатанд Өвөрхангай аймгийн багтай учраа таарч тоглолоо. Тоглолтын эхнээс л Шонхорууд илүүрхсэн тоглолтыг үзүүлж байснаар 130-90-ээр цувралын эхний хожилыг авлаа. Ховд Шонхорууд хамгийн ихдээ 40 онооны илүү гарсан бол Өвөрхангай аймаг нэг ч удаа онооны тэргүүллийг аваагүй бөгөөд нэг удаа л тоглолтыг тэнцүүлсэн.
Тэр нь тоглолтын эхний долоо дахь минутад байсан юм. Үндэсний лигт хүрэлцэн ирээд хоёр дахь тоглолтдоо оролцсон BJ Young энэ удаагийн тоглолтод онцгой байж 76 хувьтай довтолж 41 оноог авлаа. Энэ нь одоогоор хасагдах шатны хамгийн өндөр оноо болоод байгаа юм. Мөн Ц.Отгонжаргал 21 оноо, 9 самбар, Э.Дөлгөөн 19 оноо, 10 самбар 7 оновчтой дамжуулалт, 4 хаалт хийжээ. Харин эсрэг О.Батмагнай 19 оноог авч багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 16 оноо, 4 самбар 4 оновчтой дамжуулалт өглөө. Цувралын эхний тоглолтод илүүрхсэн тоглолтыг үзүүлсэн Ховд Шонхорууд улирлын тоглолттой нийлээд 12 тоглолтоос ердөө нэг л хожигдол хүлээгээд байгаа юм.