Боловсрол:
Газар зохион байгуулалт мэргэжлээр Монгол Улсын Их Сургууль төгссөн. Газрын харилцаа, хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр судалгаа явуулдаг. “Улаанбаатар хотын газар ашиглалтын ангилал ба функциональ бүсчлэл” сэдвээр 2010 онд докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2003 онд Шинжлэх Ухааны Академи, Газарзүйн Хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан
- 2005 онд Монгол Улсын Их Сургууль, Геоэкологи-Газрын менежментийн тэнхимд багш
- 2012 онд Монгол Улсын Их Сургууль, Газарзүй Геологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 2014 онд Монгол Улсын Их Сургууль, Газарзүйн тэнхимд дэд профессор
- 2007-2013 онд “Газрын менежментийн үндэсний төв” гүйцэтгэх захирал
- 2010-2012 онд Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Газарзүй –Геологийн салбарын тэргүүн
Нийслэл, аймаг сумдын хөгжлийн хөтөлбөрүүд боловсруулах зэрэг ажлууд, шинжлэх ухааны судалгааны 10 гаруй төслүүдэд оролцож, мэргэжлийн чиглэлээр 5 ном бичиж, гадаад, дотоод судалгааны 30-аад өгүүлэл хэвлүүлсэн. Мэргэжлийн чиглэлээр 20 гаруй ажлыг үйлдвэрлэлд шилжүүлж өгсөн туршлагатай.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Бид 1,4 саяулаа нэг хотдоо төвлөрөөд, орчин, хөрс, агаарын бохирдол нь дээд цэгтээ хүрчээ. Үүний нэг шалтгаан нь бид хот төлөвлөлтгүй явсных гэж хэлж байна. Та юу гэж бодож байна?
Төлөвлөлтгүй явсан гэж хэлэхэд арай хатуудна. Төлөвлөлттэй байсан, байгаа, хойшид ч байна. Харин хэрэгжилт нь сул гэж хэлж болно. Хот байгуулалтын салбар өөрөө 1992 оны Үндсэн хуулиас хойш системээрээ уналтад орсон. Шинэ Үндсэн хуулиар хот гэдэг ойлголт маань засаг захиргааны нэгж байхаа больж, хотууд аймгийн статустай болсон. Хот байгуулалтын тогтолцоо гэдэг нь эрх зүйн орчин, хэрэгжүүлэгч институц, санхүүгийн эрх мэдлийн уялдааны асуудал юм. Дараагийн асуудал нь Хот байгуулалтын хууль 1998, 2008 онд батлагдаж байсан боловч салбарынхаа асуудлуудыг бүрэн хамарч чадаагүй. Газрын харилцаа, хот байгуулалт, барилга үл хөдлөх хөрөнгө гэсэн том гурван салбар хоорондоо ямар ч уялдаагүй болсон. Хариуцсан яам, агентлагууд нь ч өөр. Гэтэл энэ гурван салбар аль ч оронд нэг яаманд бодлого нь зангидагдаж, бүртгэл, зөвшөөрөл, хяналт зэрэг нь нэг системд нэгтгэгдэж, хуулиуд нь уялдаатай явдаг. Улмаар энэ системийн гажуудал нь дараагийн хямрал руугаа хөтөлчихөж байгаа юм. Нэгэнт хууль журам, бичиг цаасаараа уялдаж чадаагүй мэргэжлийн салбаруудын үйл ажиллагаа ажил хэрэг дээр ч үл ойлголцсон. Хот төлөвлөгч, архитектор, газар зохион байгуулагч, газрын кадастр гэх мэт харилцан уялдаатай ажиллах ёстой маш олон мэргэжил байдаг ч хоорондоо үл ойлголцдог. Цаана нь эрх мэдэл, албан байгууллага, санхүүгийн асуудал ч байж магад. Уг нь энэ мэргэжлийн амбиц гэдэг нь зөв байвал тухайн салбарын хөгжих нэг үндэс байж болох юм. Гэтэл манайд мэргэжил мэргэжлийнхээ муу муухайг хааж далдлах, нэгнийгээ муйхраар өмөөрөх, мэргэжлийн хүрээгээ хувийн ашиг сонирхлоор хумих зэрэг буруу хандлага руу орчихсон.
Газар гэдэг улстөрчдийн эрх мэдэл олж авах гол хэрэгсэл болоод байх шиг?
Энэ салбарт хамгийн их хошуу дүрдэг хүчин зүйл бол улстөр. Улстөрийн бүх шатны сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт нь хот байгуулалт, газар, орон сууц барилгын асуудал байдаг. Үүнд илүү ач холбогдол өгч, сурталчилгаа хийсэн улстөрч сонгогдох боломжтой болдог.
Улстөрийн бас нэгэн шийдэл гэж хэлж болох иргэдэд газар өмчлүүлэх асуудал. Газар өмчлөх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Үүнийг цааш сунгах болов уу та юу гэж бодож байна?
Судлаач хүнийхээ бодлыг хэлэхэд одоо Улаанбаатар хотод үнэ төлбөргүйгээр гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг зогсоох цаг нь болсон. Яагаад гэвэл хөдөө орон нутгаас хотод орж ирэхэд, оршин суух газрыг нь үнэгүй өгөөд байгаа юм чинь хүн ирэлгүй яах вэ. Ул суурьтай нь тэмцэж чадаагүй байж захиргааны аргаар, захирамжаар шилжин ирэхийг хориглох боломжгүй. Хамгийн сонирхолтой нь утаатай тэмцье гэж бүгд ярьдаг мөртлөө гол үндэс нь болсон хашааны газрыг олгоод байгааг бүр гайхаад байдаг юм. Би аль ч нам хүчний талаас ярьмааргүй байна. Иргэн хүнийхээ хувьд хэлэхэд өнгөрсөн хугацаанд 52 байршилд үнэгүй газар олгосонд маш шүүмжлэлтэй ханддаг. Хотод ойрын, дундын, захын гэр хорооллын бүс бий болгочихоод байхад бүр түүний гадуур дахиад хүрээлсэн гэр хороолол үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Одоогоор хараахан иргэд суурьшаагүй байгаа шалтгаан нь дэд бүтэцгүй байгаадаа л байна. Хүмүүс суурьшаад эхэлвэл хотын утаа улам л ихсэнэ.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Агаарын бохирдлыг бууруулахад хот төлөвлөлттэй холбоотой ямар асуудал байж болох вэ?
Түрүүн ярьсанчлан инженерийн дэд бүтэц байхгүй талбайд газар олгохоо болих хэрэгтэй. Дэд бүтэц байхгүй л бол зэмших, ашиглах, өмчлөх гурван хэлбэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохыг бүрмөсөн зогсоо. Иргэд зөвшөөрөлгүй газарт очоод буучихдаг, дараа нь аль нэг шатны сонгуулиар тухайн газрынх нь зөвшөөрлийг олгочихдог. Ямар ч цахилгаанд холбогдоогүй, шугамгүй газар иргэдэд өгчихөөд “иргэдийг өмчтэй болгосон, ядуурлаас гаргасан, баталгаатай зээлийн барьцаатай болгосон” гэж ярих нь популизмын л нэг хэлбэр. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтаа ч зөрчсөн асуудал. Энэ бол агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа маш том шалтгаан. Газар олголт, зөвшөөрөлгүй хашаа хатгагчдын үр дагавар нь эцэстээ хотын тэлэлтийг ямар ч хяналтгүй болгосон. Мэдээж хот хөгжих ёстой. Гэхдээ тэлж биш нягтарч хөгжих ёстой. Хотыг энгийнээр тодорхойлвол хязгаарлагдмал орон зайд нийгэм, эдийн засаг, байгаль экологийн харилцан тэнцвэртэй орон зайн зохион байгуулалт гэж ойлгож болно. Түүнээс зах замбараагүй тэлээд байдаг, тэлснийхээ хэрээр эдийн засгийн үргүй зардал гаргаад байдаг нь хот биш. Судалгааны тайлан харахад агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй юм билээ. Тэгэхээр гэр хорооллын газар олголтын асуудал дээр нухацтай хандах ёстой.
Өөр ямар арга байж болох вэ?
Дэд төвүүдийг байгуулах, түүнийг дагасан сервис центрийг байгуулах талаар ярьж байсан нь илүү бодитой санал. Нийслэлийн засаг даргын тамгын газрын илтгэлийг харж байхад 700 тэрбум төгрөгөөр, 100 дэд төвийг ойрын хоёр гурван жилийн хугацаанд барина гэж байсан. Нэг дэд төв нь ойролцоогоор 7 тэрбум төгрөгийн төсөвтэй байх нь. Энэ бол харин байж болох. Үүн дээр хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын асуудлууд орж ирнэ. Гэхдээ энэ бол ойрын хугацаанд хийх ажил. Харин дунд хугацаанд дагуул хотууд, хот орчмын бүс нутгуудыг хөгжүүлэх асуудал чухал. Тэрийг захиргааны аргаар шийдэж болохоор санагдаад байдаг. Дэлхийн улс орнуудад ийм жишээ олон бий. Харин хэтдээ бол нийслэлийн статусыг шилжүүлж, дараагийн шинэ засаг захиргааны хотыг байгуулах.
Нийслэл нүүлгэх гэж яг ямар үйл явцыг хэлж байна вэ?
Зарим нь дээр үе шиг бүх гэр орноо нэг машин дээр ачаад нэг хотоос нөгөө рүү нүүгээд явна гэж ойлгоод байх шиг байна. Ийм асуудал биш. Нийслэл гэдэг нэрийг Улаанбаатар хотоос аваад Эрдэнэт, Хархорин, Зуунмод хаа ч юм шилжүүлэн өгөхийг л хэлж байгаа юм. Улаанбаатар нь байж л байна. Ингэх юм бол тэр шинэ нийслэл маань дараагийн хүн амын шилжилт хөдөлгөөний урсгалыг өөр лүүгээ татаад эхэлнэ. Сүүлийн үед яриад байгаа их, дээд сургуулиудыг хотоос гаргана гээд байгаагаа хамтад нь хийчих хэрэгтэй. Нүүлгэх гээд байгаа оюутнуудаа шинэ нийслэл рүүгээ нүүлгэчих юм бол тэр хотын зах зээлийн багтаамж, гэр бүлүүд, нийгэм нь үүснэ.

Ийнхүү статусыг шилжүүлэхдээ Улаанбаатар хотоос нэлээд зайтай газар сонгох нь эдийн засгийн хувьд үр өгөөжгүй байж болох уу?
Хаана байлгах вэ гэдэг нь гол асуудал болоод байна. Үүн дээр улстөрийн хүчнүүдийн том амбиц явагдаж байгаа байх. Тийм учир тэр дээр, энэ илүү гэж хэлж болохгүй байх. Мэдээж шинэ нийслэл нүүлгэх асуудалд ул суурьтай тооцоо, шинжлэх ухаанч арга хандлагууд байх ёстой. Үүн дээр хэсэг бүлэг хүмүүсийн нутаг ус, жалга довны амбиц, бизнесийн гарц яваад байж болохгүй. Шинээр хот байгуулахад тохиромжтой байдлын үнэлгээ гэж арга зүй байдаг. Энэ арга зүйгээр авч үзэхэд Өвөрхангай, Булган тийш илүү тохиромжтой гарч байсан.
Тэгвэл бүх зүйлийг шинээр байгуулах уу?
Бүхнийг шинээр байгуулалгүйгээр арай дөхөм сууринг сонгох бас боломжтой. Магадгүй энэ судалгаа нь хүчин зүйлүүдээ буруу, дутуу тооцоолсон ч байж болно. Зүгээр туршилт маягаар хийж үзсэн зүйл шүү. Албан ёсны юм биш.
Бусад улсын туршлагаар цоо шинээр хот байгуулах нь илүү байдаг юм уу, эсвэл?
Цоо шинээр хот байгуулсан түүх ховорхон. Тосгон дээр ч болов суурилсан байдаг. Судлаад үзэхэд дэлхий дээр 50 гаруй орон нийслэлээ нүүлгэсэн. 40-өөд нь сүүлийн 200 жилд нүүсэн. Зарим орон нийслэлээ нүүлгээд бүтэлгүйтсэн жишээ ч бий. Харин бидэнд бодит түүхүүдээс туршлага судлаад, амжилттай бүхнийг нь хэрэгжүүлэх боломж байна. Улстөрийн хүчнүүд энэ асуудлыг зоригтой ярихаас айгаад байгаа бол ард иргэдээсээ бүх нийтийн санал асуулгаар асуучих. Тэгээд их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудлаа хамтад нь шийд.
Гэр хорооллыг хумихын тулд ямар бодлого явуулах нь зүйтэй вэ?
Гэр хорооллыг асуудлыг хөндөнө гэдэг бол хувийн өмчийн асуудлыг хөндөх талаарх асуудал. Иргэд газраа эсвэл байшингаа өмчилсөн. Үүнийг айлуудыг шууд нүүлгэх, орон сууцжуулж шийднэ гэх мэтээр дураараа ярьж байна. Үүний ард хувийн өмчийн асуудал байдаг болохоор энэ бол ойрын ирээдүйд бүтэшгүй санаа. Гэр хорооллын иргэд орон сууцанд орсон ч хашаа байшинтай газар нь байсаар л байна шүү дээ. Тэр хашаа байшин нь хувийн өмч тул захиран зарцуулах эрх өнөө орон сууцанд орсон айлд хэвээр үлдэнэ. Түүнийгээ дараагийн шилжин ирэгсдэд, дараагийн айлдаа зарна, түрээсэлнэ. Ийм зүй тогтол байхад утаа арилна гэж байх уу? Ийм учир л тэр дэд бүтцийн төвийг байгуулах нь зүйтэй гээд байгаа юм. Гэр хороололд оршин сууж байгаа иргэд нь одоогийн нийгмийн, улстөрчдийн хандлагаар хамгийн гол буруутан нь болж хувираад байх шиг байна. Гэвч тэнд хүмүүс хүссэндээ амьдраад байгаа юм биш шүү дээ. Иргэдийн амьжиргааны түвшин нь дээшлээгүй тохиолдолд хямд зардлаар худалдан авч болох сууц нь хашаа байшин байсаар байх болно. Тэгээд ч энэ бол хуулиар хамгаалагдсан үл хөдлөх хөрөнгө. Нэгэнт бий болсон хойно нь гэр хорооллоо ад үзэж, муулж ярих биш эхлээд үүсгэхгүй байх тал дээр нь урдчилж анхаарч л сурцгаая.

Цаашдаа 2030, 2040 онд бид хэдүүлээ байх вэ, тэр үед зуухаа тарааж, цахилгаанаа үнэгүй өгсөөр байх уу гэх мэт асуудлыг төлөвлөлтөд хэрхэн тусгадаг вэ?
Цаг хугацааны хувьд их онцлог үе ирээд байна. Газрын тухай багц хууль яригдаж байна. Үүнд зургаа, долоо хуулийн асуудал яригдана. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга яригдаж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр гэх мэт том баримт бичгүүд батлагдлаа. 21:100 гээд аж үйлдвэржилтийн том төсөл мөн хэлэлцэгдэж байна. Энэ мэт асуудлуудыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Хамгийн чухал нь 2020-2040 оны нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний ажил удахгүй хийгдэж эхлэх гэж байна. Энийг хийх хүмүүст хэлэхэд өмнөх тав, зургаан төлөвлөлтийн алдаа оноогоо бодож үзээрэй л гэж хэлмээр байна.
Монгол Улс хэдий хүртэл ганцхан хоттой явах бол?
Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Үндсэн хуульд хот гэдэг ойлголт байхгүй байгаа тохиолдолд хот ярихад хэцүү. Нэмэлт өөрчлөлт дээр нь саналуудыг өгсөн, хэрэгжих эсэхийг нь мэдэхгүй байна. Дэлхийн ирээдүйг харахад угаасаа хотжих нь тодорхой. Тиймээс урьдчилан зөв зохион байгуулах нь зүйтэй гэдгийг томъёолчихсон. Хот байгуулалтын хуулийн шинэчилсэн найруулганд манай багийнхан мэдээллийн сан, захиргаа, бүтэц, санхүүжилт, зөвшөөрөл, хянах, олон нийтийн оролцох процессын хувьд ямар хэм хэмжээтэй байх вэ гэдгийг тусгахыг зорьж байгаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг салбарын хувьд томоохон реформ хийх боломж гэж харж байгаа. Гэвч зарим нэгэн саад бэрхшээл бий. Жишээ нь, нийслэлийн архитектор гэдэг албан тушаалыг Нийслэлийн засаг дарга буюу улстөрийн албан тушаалтан биш мэргэжлийн байгууллага нь томилдог байя гэдэг заалтыг оруулна гэж бодож байна. Гэвч хуулиа өргөн барихад УИХ, улстөрчид дээр л очино. Тэгэхээр энэ мэт шинэ өөрчлөлтүүдийг эсэргүүцэгчидтэй тулгарах л байх.
Нийслэлийн засаг дарга нийслэлийн ерөнхий архитектор болон газрын албаны даргыг томилдог. Гэтэл өнөөдөр бид ийм хэмжээнд хүргэсэн нэг буруутан нь үе үеийн ерөнхий архитекторууд биш гэж үү?
Энэ нэг мэргэжлийн, нэг хүний биш системийн асуудал болчихоод байгаа юм. Улстөрчид хаана, ямар хүн томилогдохыг өөрсдөө шийдэж болох эрх хэмжээг салбарын хуулиудад шигтгээд өгчихсөн байна. Энэ бол засаглалын төвлөрөл. Энэ чинь нөгөө хардаад байгаа бялуу хуваах, хамаатан садан найз нөхдийн хүрээлэл үүсгэх, намын санхүүжилтээ олох пирамид бий болгохын гол үндэс юм болов уу гэж бодогдохоор. Цаашид ч тэд эрх мэдлээ үүсгэж байгаа энэ тогтолцоогоо байлгахыг л хүснэ. Үүний сөрөг үр дагавар нь 20, 20 жилээр хийж байгаа салбар бүрийн ерөнхий төлөвлөлтүүдийг намын мөрийн хөтөлбөр, Засаг даргын мөрийн хөтөлбөр, тухайн үед иргэдэд таалагдах үйл ажиллагаатайгаа холин замбараагүй болгож хувиргадаг. Урт хугацааны төлөвлөлтүүдийг шууд үгүй хийдэг зүйл нь энэ. Мэргэжлийн салбаруудыг улстөрөөс ангид байлгах хэрэгтэй. Хэн нэгэн рүү бурууг чихэхээсээ өмнө хуулин дээрээс энэ заалтуудыг л авч хаях хэрэгтэй.

Таны хэлж байгаагаар улстөрчдийн ашиг сонирхлыг зөрчсөн юм бол хууль чинь батлагдахгүй байх магадлалтай байх нь. Хэрвээ тэгвэл бид өнөөдрийн байдлыг тэсэх хэмжээ маань хэзээ дуусах бол?
Улстөрчдөд таалагдах гээд гол заалтуудыг нь авч хаяад, дараа хууль батлуулсан нэр зүүвэл гоё байх л даа. Гэхдээ өмнөх асуудлуудад өөрсдийн эрх ашгаа нэгт тавьж явсаны үр дагавар нь одоогийн энэ л агаарын бохирдол, хүмүүсийн уур бухимдал гэх мэт олон асуудал шүү дээ. Жишээ нь, Зайсангийн амыг хар даа. Улаанбаатар хотын цэвэр усны хяналтын худгууд бүхий талбай дээр хэрхэн барилгажилт явагдаж байна вэ. Энэ бүхэн энгийн зүйл мэт бидний нүдэн дээр л бий болж байна. Улс төрчид нь өөрсдөө дархан цаазтай, хуулиар хориглосон газар амьдардаг мөртлөө хууль батлаад явж байна шүү дээ. Хамгийн муухай нь, залуус маань энийг зүгээр л байдаг зүйл шиг хүлээж авч байна, бүр тэдэн шиг болохыг хүсч байгаа нь ч байна. Энэ бол улс гүрэн сөнөж мөхөхийн үндэс нь. Улс орныг авч явах хойч үе нь юу харж, юуг даган дуурайж, ямар эрүүл мэнд, боловсрол, ямар хандлагатай байна гэдэг л тухайн улсын ирээдүй. Тиймээс өөр өөрсдийн хувийн эрх ашгийг хойш тавиад цаг алдалгүй шийдвэр гаргаж, болохгүй бүтэхгүй зүйлийг таслан зогсоох хэрэгтэй.
Бид өнөөдөр амьдралын боломж тааруу нь гэр хороололд, арай дөнгүүр нь хотын төв хэсэгтээ, бүр тасарсан баячууд нь зайсан хавьд гээд бүлгүүдэд хуваагдчихлаа. Бид хаашаа яваад байна вэ. Хот төлөвлөлтөд нийгмийн ялгаатай бүлгүүдийг хэрхэн тусгадаг юм бэ?
Манайд хот төлөвлөлт гэхээр зураг төсөл, инженерчлэлийн асуудал, энд ийм байшин байна гэж ярьдаг. Хот төлөвлөлт гэдэг маш өргөн ойлголт. Нийгэм, соёлын, шашин, экологийн гээд бүх зүйлийг цогцоор нь авч үздэг. Өнгөрсөн жил гадны орнуудын жишээ судалж очиход хот төлөвлөлтийн сургуульд нь антропологийн хичээл орж байгаа юм. Өөр өөр шашинтай хүмүүсийг хэрхэн зөв зохистой байршуулах вэ, өөр өөр давхаргын хүмүүсийг өөр өөр булан руу шахахгүйгээр ойлголцуулах вэ гэдгийг эрэлхийлдэг болсон. Швейцарь, Герман гэх мэт тэргүүлэгч улсуудад бүх давхаргын хүмүүсийг нэг хотхонд амьдруулах болсон. Давхаргын ялгаа үүсэх тусмаа л улам бүр үл ойлголцох, сэтгэлгээний болоод эдийн засгийн хана үүсэх нөхцлийг үүсгэдэг. Үүнээс сэргийлэх бас нэг гарц нь зөв хот төлөвлөлт. Цонхоороо дээж өргөлөө гээд эсэргүүцэж байгаа бол дээж өргөх газрыг нь төлөвлөлтөөр бий болгож өгөх ёстой л юм билээ. Энэ л хот төлөвлөлт.
Ярилцлага өгсөнд баярлалаа.