Үндэсний статистикийн хорооноос 2017 оны жилийн эцсийн байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 59.8 мянга буюу 1.9 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 75734 хүүхэд төрсний 98.1 хувь буюу 74328 нь Монгол Улсад, 1406 нь гадаадад төрсөн байна. Шинэ төрсөн хүүхэд хүүхэд өмнөх оноос 3648-аар, нас барсан хүн 340-өөр буурчээ.
1000 хүнд ногдох төрөлт 23.8, нас баралт 5.0, ердийн цэвэр өсөлт 18.8 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр тус тус буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Орхон, Увс, Дорнод, Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хотод улсын дунджаас 0.4-4.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.6-10.9 пунктээр доогуур байна.
1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Булган, Дорнод, Дархан-Уул, Говьсүмбэр, Сүхбаатар, Увс, Өвөрхангай, Завхан, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, харин Дорноговь аймагт ижил түвшинд, Улаанбаатар хот болон бусад аймагт 0.1-0.6 пунктээр доогуур байна.