Монгол улсын үндэсний статистикийн хорооноос 2017 оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын судалгааг гаргажээ.
Гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ тоо өсөхөд,
- өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 36.3 хувь,
- хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.7 хувь,
- хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас 2017 онд
- 10513 хүн гэмтэж,
- 1129 хүн нас барсан нь өмнөх оноос гэмтсэн хүн
- 6.6 хувиар буурч, харин нас барсан хүн
- 28.3 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 онд 37.2 мянга болж, 1758 нь 18 хүртэлх насны хүүхэд, 18.1 мянга нь эмэгтэйчүүд байна.
- Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2017 онд өмнөх оноос 3.9 хувь,
- эмэгтэй хүн оролцсон хэрэг 714 20.3 хувь,
- согтуугаар үйлдэгдсэн хэрэг 27.3 хувиар буурчээ.
- Харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 11.9 хувиар өссөн аж.
18, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2017 онд улсын дунджаар 161 болж, өмнөх оноос 15.8 хувиар өссөн байна.
Улсын хэмжээгээр
- 86.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж,
- 11.3 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оноос эрүүлжүүлэгдсэн хүн
- 1.0 хувиар буурч, харин баривчлагдсан хүн
- 2.1 дахин нэмэгджээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1286 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 11.2 хувиар буурсан байна.