Үндэсний статистикийн хорооноос мета мэдээллийн агуулгыг боловсруулжээ.
Статистикийн мета мэдээллийг нэгдсэн санд цуглуулах, хадгалах, дахин ашиглах, статистикийн мэдээг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар тархаах, статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем байгуулах бэлтгэл ажил болох, чанарын үнэлгээ хийх суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор вэб систем хөгжүүлсэн байна.
Энэ нь тооллого, судалгаа, албан ёсны статистик болон захиргааны статистикийн мэдээний арга, аргачлал, агуулга, зохион байгуулалтын тухай мэдээлэл, тооцон гаргаж байгаа тоон үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох хувьсагчууд, тархаах ангилал, код, нэр томьёоны ойлголт тодорхойлолт, аргачлал, арга зүйн сангийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд тархаах систем юм байна.
Хэрэглэгчид тоон мэдээнээс гадна агуулгын талаарх мэдээллийг ч авах боломжтой болжээ. Үүний тулд http://metadata.1212.mn/ линкээр шууд хандах боломжтой.
Үндэсний статистикийн хороо маягт, үзүүлэлтүүдийн мета мэдээллийг системд шивж оруулан, бүх мэдээ, тооллого, судалгааны маягт, үзүүлэлтийн мета мэдээллийн дээрх системд оруулжээ.