Улс оронд өнөөдөр өрнөсөн үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт.
-Сүхбаатар дүүргийн хурлын танхимд 09.00-11.30 цагт хороодын Засаг дарга олон нийтийн байцаагч хэсгийн ахлагч нарт "Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо" сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгуулна.
09.30 цагт.
-Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг агуулгаар нь сэргээн баталсан эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
10.00 цагт.
-НМХГ-ын хурлын зааланд тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
-Эрүүл мэндийн яамны А зааланд Осол гэмтлээс сэргийлэх аян эхэлж байгаатай холбогдуулан "Миний гэр аюулгүй орчин" сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт.
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МХЕГ, ЦЕГ-тай хамтран “Хуулиа дээдлье -21” нэг сарын аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах бөгөөд энэ талаарх хэвлэлийн хурал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болно.
-Улаанбаатар хөгжлийн корпорациас Blue sky-гийн 3 давхарт Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзана.
-MN-Мэдээллийн төвд Finetech технологид суурилан бүтээгдсэн “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй ББСБ” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт.
-MN-Мэдээллийн төвд “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” аяны талаар мэдээлэл хийнэ. Тэд иргэд барилга орон сууцны бүтээн байгуулалтад оролцож дотоод заслаа өөрсдөө хийснээр урьдчилгаа төлбөр төлөхгүй, хямд үнээр орон сууц авах боломжтой хэмээн үзэж буй юм.
12.00 цагт.
-MN-Мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцуулна. Судалгаа нь аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглах, сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болдог.
12.20 цагт.
-"Хангарди" ордны 14 давхарт Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулсан цахим хурал болно.