Энэ онд хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн модоор өргөжүүлнэ. Тодруулбал, хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсон бөгөөд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм.
Үүнд Монос, өрөл, тэхийн шээг, боролзгоно, нохойн хошуу, голт бор, шар хуайс, гүйлс, буйлс, хус, агч мод зэрэг хэлбэр өнгө зэргээрээ ялгарсан гоёлын модод багтах аж.
Өнгөрөгч 2016, 2017 онуудад Улаанбаатар хотод 4-6 метрийн өндөртэй 4000 орчим том оврын шилмүүст модыг 99 хувийн ургалттай ургуулсан байна.
Мөн мод бутны борлуулалтыг хийхдээ зуучлагч байгууллагуудаар дамжин борлуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, захиалагч байгууллагад шууд өгөх болсон байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба