Исландаас Лондон руу нисэх Британийн агаарын тээврийн онгоцоор зорчих гэж байсан залууг арван давхар цамц, найман давхар өмд өмссөн учраас онгоцонд суухыг нь зөвшөөрөөгүй аж.
Райн Керни Уилламс нэмэлт ачааны төлбөр төлөхгүйн тулд ийм шийдвэр гаргасан бөгөөд зарим хувцас нь ачаанд нь багтахгүй байсан гэжээ. Тэрээр өөрийн Твиттертээ “@British_Airways сайн байна уу, би Исландын нисэх буудалд гацчихлаа. Цүнхэнд багтаагүй хувцсаа өмсчихсөн болохоор намайг онгоцонд суулгасангүй. Арьс өнгөний үзэл юм уу” хэмээн жиргэсэн аж.