Биткойны ханш өчигдөр 25 хувиар унаж, 13 мянган ам. доллароос 11 мянган ам. доллар хүртэл буурч, одоо ч үнэ нь унасаар байна. Зөвхөн Биткойн гэлтгүй Эфериумын үнэ 31 хувиар унаж 871 ам. доллар болжээ.
Forex.com-ийн зах зээлийн шинжээч Фавад Разакзада “Хүмүүс цахим валютаа зарах сонирхол ихээр нэмэгдэж байна. Учир нь цахим валют хөгжлийнхөө эхэн үедээ байгаа болохоор тэр юм” гэжээ.
2017 оны сүүлээр цахим валютын эрэлт, хэрэгцээ асар хурдацтай нэмэгдэж, үнэ нь тэнгэрт хадсан хэдий ч 2018 оныг тийм ч сайнаар эхлүүлээгүй.
Өмнөд Солонгосын эрх баригчид цахим валютын бодлогоо чангаруулж, Япон, Солонгос, Хятадын худалдан авагчдын тоо буурах болсноор үнэ унаж эхэлжээ.
Эдгээр орнуудын хэрэглэгчид цахим валютын дундаж үнийг тогтооход ихээхэн нөлөөлдөг бөгөөд Азийн зах зээл дээр хамгийн их арилжаа явагддаг аж. Харин одоо хөдөлгөөн буурч, хүмүүсийн сонирхол багассан байна.
Эх сурвалж: BusinessInsider