Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жилийн хоёр дахь өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ Буянт-Ухаа спорт ордонд зохиож байна. Энэ удаагийн өсвөр үеийн улсын аваргад 2000 оноос хойш төрсөн 18 хүртэлх насны ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүд өрсөлдөж байна.
Мөн тус тэмцээнийг Отгонтэнгэр Их сургууль ивээн тэтгэж буй бөгөөд тэмцээний шилдэг эрэгтэй эмэгтэй тус бүр нэг тоглогчид бүтэн жил үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнах юм. Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 12 багийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж байгаа билээ.
Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас Дорнод, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Завхан, Төв, Сүхбаатар, Хэнтий, Замын-үүд, Дархан-уул аймгуудын баг тамирчид оролцож байна . Тэмцээний шилдэгүүд ирэх пүрэв гарагт тодрох бөгөөд тус тэмцээнд сайн тоглосон тамирчидаас Монгол улсын шигшээ багийг бүрдүүлж ХБНГУ-д болох олон улсын тэмцээнд оролцуулах юм.
Яриа: Р.Чулуунбаатар - Отгон тэнгэр их сургуулийн ерөнхий менежер
Яриа: Б.Энхбаатар - Сэлэнгэ аймгийн шигшээ багийн дасгалжуулагч
Яриа: Ш.Гомбоцэрэн - Баянгол дүүргийн дасгалжуулагч