Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт утааг арилгахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй дурдсан байна. Эдгээрийн дунд Таван Толгойн уурхайгаас өндөр илчлэгтэй, нунтаг нүүрсээр Улаанбаатарчуудыг хангах тухай дурдсан хэсгийг “Утааны эсрэг ээж аавууд ТББ”-аас богино хэмжээний бичлэг болгон тайлбарлажээ.
Нэгдүгээрт Өмнөговиос Чойр хүртэл 650 тэрбум төгрөгийн зардлаар 500 км урттай хатуу хучилттай зам барих бөгөөд Чойрт нүүрсний тээврийн сүлжээг байгуулахад 4,2 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин нунтаг нүүрсээ бөөрөнхий, хатуу болгохын тулд нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд 3 тэрбум төгрөгийг төсвөөс дэмжлэг хэлбэрээр олгоно.
Боловсруулсан нүүрсээ хадгалах зургаан агуулахыг дүүрэг тус бүрт нэгийг нь нэг тэрбум төгрөгөөр барих бөгөөд нэг тонн нүүрсийг 125 мянга орчим төгрөгөөр иргэдэд зарах аж. Ингээд 2017-2021 он хүртэл 43 мянган өрхийг энэхүү боловсруулсан нүүрсээр хангана.
Нүүрс нь өндөр илчлэгтэй учраас шинэ, сайжруулсан зуухыг түгээх төдийгүй зорилтот бүлгийн айл, өрхүүдэд нүүрс өгөхөд 9,1 тэрбум төгрөгийг зарцуулна гэжээ. Дээрх ажлыг гүйцэтгэхэд нийт 672,3 тэрбум төгрөгийг зарцуулах аж.
Агаарын орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй ЭНД дарж танилцаарай.