Брикс-ийг удирдах ээлж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-д шилжлээ. Өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-ын Сямэнь хотод болсон дээд хэмжээний уулзалтаас зохих шийдвэрийг гаргасан юм. Уулзалтын үеэр болсон тусгай чуулганд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума үг хэлэхдээ тус байгууллагад нэгдсэнээс хойш гишүүн орнуудтай нь Өмнөд Африкийн хийдэг худалдааны хэмжээ огцом өссөнийг тэмдэглээд, хөрөнгө оруулагчдыг дэд бүтэц, эрчим хүч, тээвэр, усан хангамжийн системийн төслүүдийг санхүүжүүлэхэд ихээхэн анхаарахыг уриалсан билээ.
БРИКС-ийн орнууд 2009 оноос хойш жил бүр дээд хэмжээний уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа, экологийн аюулгүй байдлын чиглэлээр баримтлах бодлого, боловсрол, дэд бүтцийн төслүүдээ хэлэлцэж байна. Олон улсын энэ байгууллагын бүтэц, ажлыг доорх инфографикаар танилцуулъя.