Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ВС вирусээр үүсгэгдсэн элэгний өвчлөл, цаашлаад хорт хавдраар өвчлөх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Улмаар энэ өвчлөлөөр манайх бүс нутагтаа дээгүүрт бичигдэх боллоо. Ийн хавдартай иргэдийн тоо маш хурдацтай өсөж байгаа нь монголчууд аливаа өвчнийг бага дээр нь илрүүлж, оношлох бус хэдийнэ эмчилгээгүй болж, хүндэрсэн үед нь эмчид ханд дагтай нэг талаар холбоотой юм.
Тэгвэл БНЭУ-ын гавьяат эмч, хавдрын мэргэшсэн мэс засалч Самиир Кол Монгол Улсад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийхээр ирээд байгааг дуулгая. Тэрбээр Дели хот дахь Апполо эмнэлэгийн зөвлөх эмч төдийгүй Хавдрын төвийн даргын алба хашдаг. Түүнтэй хавдрын өвч лөлийн шалтгаан болон Монголд ямар үзлэг, оношилгоо хийхээр ирсэн талаар нь ярилцлаа.
-Дэлхий нийтээр хавдрын өвчлөлтэй тэмцэж байна. Хавдрын мэргэшсэн мэс засалч эмчийн хувьд уг өвчлөлийн суурь шалтгаан нөхцөлийн талаар юун түрүүнд ойлголт өгөхгүй юү?
-Хавдар үүсгэх хүчин зүйл олон янз байдаг. Үүн дотор вирусийн гаралтай өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Энэ бол хүмүүсийн амьдралын хэв маяг, эрүүл мэнддээ тавих анхаарал, хариуцлагатай ихээхэн холбоотой.
Бүх төрлийн хавдартай иргэдэд хоёр өдөр үнэгүй үзлэг хийнэ
Нэн тэргүүнд, иргэд эрүүл мэндийн наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал нэг удаагийн хэрэгсэл ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Тухайлбал, гэрлэх гэж буй хүнээ эрүүл эсэхийг мэдсэн байх, төрөхөөр зэхэж буй ээж вирус тээгч эсэхээ урьдчилан шинжлүүлэх ёстой. Үүнээс гадна, цус, цусан бүтээгдэхүүнтэй болгоомжтой харьцах, мэс ажилбар, гоо сайхны үйлчилгээ авах, тариа тариулах, зүү тавиулах, шүдний эмчилгээ гээд арьс цоолсон ажилбаруудыг цэвэр орчинд нэг удаагийн хэрэгслээр мэргэжлийн хүнээр хийлгэх зэрэг хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, өөрөөс шалтгаа- лах эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй.
-Монгол Улс ВС вирусээр үүсгэгдсэн хавдраар бүс нутагтаа дээгүүрт бичигдэж байна. Та монголчуудад ямар үзлэг, оношилгоо хийхээр ирсэн бэ?
-Хавдрын өвчлөлийг тухайн улсын хүн амын тоотой нь харьцуулж авч үздэг. Дэлхийн дундаж үзүүлэлтээс хэр зэрэг их байгааг нь тогтоож, төр, нийгмийн байгууллагууд өвчлөлтэй тэмцэх бодлого боловсруулдаг. Хэрэв дэлхийн дунджаас хэтэрвэл цочмог халдвартай адилтган үзэж, яаралтай өргөн хүрээний арга хэмжээ авах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд халдвар хамгаалалын менежментээ сайжруулах, багаж хэрэгслийн ариун чанарт өндөр хяналт тавих ёстой.
Мөн вакцинжуулалтын ач холбогдол маш чухал байдаг. Миний хувьд бүх төрлийн хавдартай иргэдэд үзлэг оношилгоо хийхээр ирээд байна. Тодруулбал, энэ сарын 18-нд “Номун”, 19-нд “Хаппи веритас” эмнэлэг дээр элэг, ходоод, бүдүүн шулуун гэдэс, тархи, бөөр, нойр булчирхай, цөс, цөсний суваг, хөх, умайн хүзүү, өндгөвчний болон түрүү булчирхайн хавдартай иргэдийг үзнэ. Ялангуяа, БНЭУ-ыг эмчилгээний зорилгоор зорихоор төлөвлөж буй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.
-Танай улсад хорт хавдрын өвчлөл хэр их байдаг вэ. Үүний эсрэг хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцахгүй юү?
-Хөгжингүй орнуудад хавдрын өвчлөл өндөр байна. Энэ нь бизнес болон технологийн хөгжилтэй шууд холбоотой гэж хэлж болно. Учир нь, хүмүүс их мөнгө олохын тулд хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан химийн хортой бордоогоор жимс ногоог бордоно. Мал аж ахуйн салбарынхан нэг дор олон төл авах, мах сүүний гарцыг нэмэгдүүүлэх арга хэмжээ авч байна. Ингэснээр генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хүмүүс хүнсэндээ хэрэглэж байна. Тиймээс дан ганц вируст халдвараар зогсохгүй эрсдэлт хүчин зүйлүүд маш их нөлөөлж байгаа юм.
БНЭУ-ын статистикийн мэдээллээс харахад 100 мянган хүн тутмын хавдраас шалтгаалсан нас баралтын тоо дунджаар таван хувь, эрүүл мэндээ алдаж байгаа хүмүүсийн тоо 140, эрсдэлт хүчин зүйл бүхий өвчлөлийн тоо 20 орчим хувьтай байна. Элэгний хавдраар нас барагсдын хамгийн ихдээ эрэгтэй нь 75-79, эмэгтэй нь 70-74 настай байна. Технологийн хөгжилтэй уялдаад элэгний хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд дунджаар 1-1.3 хувь өсч байгаа хэдий ч Энэтхэг улс Зүүн өмнөд Азидаа 19 дүгээрт ордог. Энэ үзүүлэлт нь элэгний хавдрын өвчлөл маш багатай гэсэн үг юм. Энэ нь манай орны эрүүл мэндийн салбар хавдрын эрт илрүүлэлт, эмчилгээ сайтаг илтгэж байна.
-Харин Монголд хорт хавдрын өвчлөл өндөр байгааг хэлэх ёстой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүү, эрчүүдийн дунд элэг, ходоод, уушгины хавдар голлодог. Энэ бүхнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Зөвхөн төрөөс авах арга хэмжээнээс гадна хувь хүмүүсийн эрүүл дадал хэвшил, хариуцлага маш чухал юм. Мөн өвчлөлөөс сэргийлэх тухай мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна төрөөс хүнс, хөдөө аж ахуйн бодлогодоо анхаарал тавьж органик хүнсээр иргэдээ хангах нь зүйтэй. Танай улсын тухайд өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай давуу талаа ашиглан эрүүл хүнсээр ард иргэдээ бүрэн хангах боломж бий.
Хөгжингүй орнуудад хавдрын өвчлөл өндөр байна
-Хавдрыг эмчлэх тал дээр Энэтхэг улсын сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи юу вэ. Ололт амжилтаасаа хуваалцахгүй юү?
-Манай улсын эмнэлгүүд дотор “Апполо” эмнэлэг нь хамгийн том эмнэлэг. Био технологи, био инженерчлэлийн салбарт олон туршилт явуулж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна. Түүнчлэн дэлхийд нэртэй компаниудын зохион бүтээсэн хамгийн орчин үеийн оношилгоо шинжилгээний аппаратыг цаг алдалгүй суурилуулдаг. Тоног төхөөрөмжөөс гадна хамгийн чухал зүйл бол аливаа өвчнийг эрт илрүүлэх явдал. Хэдий чинээ эрт оношилно төдий чинээ эмчилгээний үр дүн сайжирч, хувь хүн төлөвлөгөөт эмчилгээндээ цаг алдалгүй хамрагдана.
-Манай эрүүл мэндийн салбартай хэрхэн хамтран ажиллах вэ?
-“Апполо” эмнэлэг Монголын эрүүл мэндийн салбарынхантай эмч нарын сургалт туршлага хуваалцах, хавдар болон элэг шилжүүлэн суулгах тал дээр хамтран ажиллахаар зэхэж байна. Үүний тулд академик судалгааг хийх, шинэ ололт амжилтуудыг практикт хамтран нэвтрүүлэх, цахим эмнэлгийг хөгжүүлэх, мэдээлэл солилцох шаардлагатай байна. Цаашлаад super specialty клиник буюу тоног төхөөрөмж эмч мэргэжилтнүүд нь орчин үеийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэлд зэрэг ажиллах чадвартай багийг бүрдүүлсэн эмнэлэг бий болгох тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Б. Бямбасүрэн