Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэнд тавигдсан ирээдүйн автомашины загварууд жолоочгүй эрин үеийг тольдох боломж олголоо. Гэвч гоёмсог танилцуулгад орхигдсон нэг зүйл бол шинэ машинууд сая бээрийг туулах чадвартай байх шаардлага юм. Volkswagen-ы дижиталын мэргэжилтэн Иоханн Юнгвирт “Энэ бол бидний шаргуу ажиллаж байгаа чиглэл” хэмээв. Тэрбээр бөх бат, эдэлгээ урт байх чанар автомат жолоодлоготой машинд асар чухал гэж тайлбарлаад тэдгээрийг бараг зогсолтгүй ашиглах ёстой хэмээв. Ноён Юнгвирт “Би машины наслалт 500 мянга, сая ба түүнээс дээш бээр хүрнэ гэж бодож байна. Энэ бол ирээдүйд хамгийн чухал хүчин зүйл болно” гээд наслалтыг уртасгахад засан сэргээх хөтөлбөр тусална хэмээн өгүүллээ.
Ийм шинэчлэл автомашин үйлдвэрлэгчдэд том цохилт болохын дээр автомат жолоодлоготой машин тэдний уламжлалт бизнес загварт төгсгөл авчрах магадлалтай. McKinsey зөвлөх фирмийн тооцоолсноор 2030 он гэхэд 10 машины нэг нь дундынх болох агаад хувийн машины борлуулалт буурах аж. Өнгөрсөн долоо хоногт Детройтод нээгдсэн Хойд Америкийн автомашины үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ тавьсан гол үйлдвэрлэгчид автомат жолоодлоготой машин туршиж байгаа. GM компани ирэх оноос робот таксины парк байгуулж, хэрэглээнд гаргахаа зарлажээ. Volkswagen 2021 оноос хэд хэдэн хотод автомат машины парк байгуулахаа мэдэгдэв.
Toyota-гийн e-Palette, Volkswagen-ы Sedric, Mercedes-ийн F015 зэрэг ирээдүйн загваруудыг харахад авто үйлдвэрлэгчид өнөөгийн зах зээл дэх машинуудаас асар ялгаатай бүтээгдэхүүн боловсруулж байгаа бололтой. Автомашины үйлдвэрлэлд урт эдэлгээтэй машин бүтээх оролдлого анхных биш. Алсын тээврийн ачааны тэрэг, Лондоны хар такси зэрэг нь зөв засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд нэг сая бээр зам туулах чадвартай. Өнгөрсөн долоо хоногт Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэнд Toyota-гийн танилцуулсан e-Palette нэртэй олон зориулалтын автомат машиныг ачаа хүргэхэд ашиглах аж.
Машин эзэмшигчид 100 мянган бээр явсны дараа буюу 10 жил эдлээд сольдог боловч машин нь ихэнх хугацаанд зогсож байдаг. Гэвч өргөжиж буй Uber, Lyft, Хятадын Didiзэрэг тээврийн үйлчилгээ голдуу автомат жолоодлого руу шилжихийн сацуу машинд тавих шаардлага нэлээд өөрчлөгдөнө. Цахиурын хөндийн Aurora автомат машины старт-аппын захирал Крис Урмсон “Эдийн засаг автомашины элэгдэл хорогдлоос нэлээд хамааралтай. Ялангуяа тээврийн хэрэгслийн эдэлгээ урт байх тусам эдийн засаг сайжрах ёстой” хэмээн дүгнэжээ. Автомат машины паркийн насжилтыг уртасгахын тулд машин үйлдвэрлэгчид болон сэлбэг нийлүүлэгчид янз бүрийн сэлбэгийг өөр өөр хуваариар солих төлөвлөгөө гаргах шаардлагатай.
Японы Fujitsu группийн автын салбарын дэд ерөнхийлөгч Пол Варбуртон ирээдүйн машины үйлчилгээг онгоцныхтой харьцуулжээ. Урт хугацааны хөрөнгө оруулалтаар суудал болон хөдөлгүүрийн эд ангийг солих ажил хийгддэг байна. Түүний хэлснээр олон онгоц 30 жилийн настай ч одоо хүртэл ниссээр байгаа аж. Ноён Варбуртон “Урт хугацаанд эдлэхийн тулд засвар үйлчилгээ байнга хийж, өндөр стандартыг хангах хэрэгтэй” гэв. Онгоцны адилаар машинд урьдаас төлөвлөсөн үйлчилгээг тогтмол хийвэл зам хажууд эвдрээд зогсоно гэж байхгүй.
Тэрбээр “Жишээ нь суух бүрд мэдрэгддэг суудал элэгдвэл үйлдвэрлэгчид түүнийг даруй солих ёстой. Түүнчлэн сэлбэг нийлүүлэгчид үйлчилгээний компани болж өөрчлөгдөх хэрэгтэй” хэмээн өгүүллээ.
Лесли Хук