Татварын Ерөнхий газраас Оюу Толгой компанид 155 сая ам.доллартой тэнцэх татварын нэхэмжлэх ирүүлсэн тухай Туркойз Хилл Ресурс өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн юм.
Энэ мэдэгдлийн дараа тус компанийн Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны ханш бага зэрэг буураад, эргээд өсчээ.
Торонтогийн хөрөнгийн биржид мөн л дээрхтэй адил өөрчлөлт гарсан байна.
2013-2015 оны хооронд Оюу Толгой компанийн төлсөн татварын дүнд хийсэн аудитын шалгалтын эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг Туркойз Хилл Ресурс компани татварын торгуулийг дахин үнэлж, хуулийн хугацаанд хариу өгнө гэсэн юм.
Мөн тус компани өнгөрсөн хугацаанд "Оюу Толгой" ХХК Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол улсын хуулийн дагуу бүх татвараа төлсөн гэж мэдэгджээ.