АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж, ямар нэг өөрчлөлтгүй, мэдрэлийн үйл ажиллагааг нь эрүүл хэмээн үзэж буйгаа Цагаан ордны эмч Ронни Жэксон мэдэгджээ.
71 настай Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа өнгөрсөн долоо хоногт гурван цаг үргэлжилсэн эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орсон байна.
Ерөнхийлөгчийн хувийн эмч Жэксон байсан бөгөөд тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн хувийн эмчээр ажиллаж байжээ.
Зохиолч Майкл Вулф “Гал ба хилэн: Трампын Цагаан ордны хонгилд” хэмээх номдоо Америкийн Ерөнхийлөгчийг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай хэмээн бичсэний дараа ийнхүү Трампыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах болжээ.
Өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Цагаан ордны эмч Ронни Жэксон Трампын эрүүл мэнд маш сайн байгаа гэжээ.
“Ерөнхийлөгч эрүүл. Бүрэн эрхийн хугацаандаа ч энэ хэвээрээ байх болно” хэмээн эмч хэлээд Трамп хэзээ ч тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүйг түүний биеийн байдал харуулж байна гэв.
Түүнчлэн Жэксон эмч Ерөнхийлөгч тос багатай хоол хэрэглэж, чийрэгжүүлэх дасгал хийж байх нь түүний биед тустай гэжээ.
Эрүүл мэндийн бүрэн шинжилгээг Трамп өнгөрсөн баасан гарагт Мэрилэндэд хийлгэж, түүнийг цэргийн эмч нар үзсэн байна. Эмч нарын дунд Ерөнхийлөгчийн хувийн эмч Жэксон байсан бөгөөд тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн хувийн эмчээр ажиллаж байжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийг шалгахын тулд Америкийн цэргийн армид MoCA хэмээх сорил ашигладаг байна.
Энэхүү сорилоор хүний анхаарал, төвлөрөл, ой тогтоолт, хэл, төсөөлөн бодох чадвар, цээжээр бодох чадвар, орон зайн баримжаа зэргийг шалгадаг аж.
Эх сурвалж: BBC