Мөсөн дээр тоглож байгаад харзны усанд осолдсон долоо настай хүүг Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид эрэн хайж байна.
Тус аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ малчин Б-гийн долоон настай хүү Б гурав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон байна.
Ослын дуудлагыг тухайн өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 8 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 64 хүн, 7 автомашинтай 14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж байна.
Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 32 цооног гаргаж, гурван усчин зургаан удаагийн шумбалт хийхэд үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болсон.