Олон улсын тоймч Б.Дашзэвэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар насанд хүрээгүй хүн хүчиндэхээр завдсан хэргээр есөн жилийн хорих ял оноолоо.
Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оноожээ. Ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхээс тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт
Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
-Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
-“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.