1963 онд баригдсан Сүхбаатар дүүргийн 17-р цэцэрлэгт их засвар хийнэ.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд уг их засварын ажлыг хийхээр болжээ.
Энэхүү төслийн гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар гарын үсэг зурна.
17-р цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 250 хүүхэд хүмүүждэг бөгөөд дээвэр, гадна фасадыг засварлаж байсан ч дотор их засвар хийгээгүй нэлээд уджээ.
“Өвсний үндэс” нь Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын олон талын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор санхүүгийн тусламж үзүүлдэг хөтөлбөр.
1989 оноос эхлэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улсад нийт 500 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Нэг төсөл хөтөлбөрийн өртөг дунджаар 100 мянган ам.доллар орчим байдаг аж.
Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарыг дэмждэг бөгөөд хэрэгжүүлсэн төслийн 80-аад хувийг боловсролын салбарт зарцуулсан байна.