Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп тун удахгүй эхлэх гэж байна. БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпын наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна.
Хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх өвлийн олимпын бамбар буухиалах арга хэмжээнд оролцсон "Номин Холдинг" ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан өвлийн олимпын бамбарыг буухиалсан анхны Монгол хүн боллоо.
Түүний олимпын галт бамбар буухиалан явахдаа хэлсэн үгийг та бүхэнд хүргэж байна.
“Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпын бамбар эртний Грекээс ирсэн. Солонгос улсад 101 өдөр аялах бөгөөд 9 муж, 8 том хотоор дамжин явсан. Ийм боломжийг олгосон “Кока кола”-ын хамт олонд баярлалаа. “Номин Холдинг” ХХК-ийн 5000 ажилтандаа баярлалаа, Гадаад, дотоодын нийт 10,000 гаруй харилцагч нартаа баярлалаа, аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа. Ирэх жилдээ Монгол хүн бүр амжилттай байхыг хүсэн ерөөе. Монголчууд мандтугай хурай” хэмээжээ.
Олимпын цэнгэлдэхийг зорьж яваа бамбарыг Өмнөд Солонгосын спорт, урлагийн алдартнууд, робот хүртэл дамжуулсан нь өмнөх олимпын түүхэнд байгаагүй содон тохиолдол болж байна. “Пёнчан 2018” өвлийн олимпын бамбар Грекээс 11 дүгээр сарын 1-ний өдөр аялалд гаргасан бөгөөд Инчеоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очин, цааш үргэлжилж байгаа аж. Олимпын бамбар БНСУ-ын хотуудаар дамжин аялсаар 2 дугаар сарын 9-ний өдөр олимпын тосгонд очих юм.
Олимпын бамбарыг “SAMSUNG”- ын Ноён Ким “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайханд шилжүүлсэн бол тэрээр “Алтан Жолоо” Группийн Ерөнхийлөгч В.Энхбаатарт дамжуулсан байна.
Монголынхоо нийт баг тамирчдад амжилт хүсье.