Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон Канад, Монгол, БНХАУ, Индонез улсад энэ сарын 15-наас 25-ны хооронд айлчилж байна.
Энэ сарын 15-наас 17-ны хооронд туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Торнтон Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг дагалдан Канадын Ванкувер хотод болох Солонгосын хойг дахь аюулгүй болон тогтвортой байдлын талаарх Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцох аж. Уг уулзалтыг Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон болон Канадын Гадаад харилцааны сайд Кристиа Фрилэнд нар хамтран зохион байгуулж буй юм.
Дараа нь энэ сарын 19-нд Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Улаанбаатарт хүрэлцэн ирж, АНУ-Монгол улсын Засгийн газар хоорондын 2018 оны зөвлөлдөх уулзалтыг Америкийн талаас даргалан оролцох юм.
Тэрээр энэ сарын 21-нд Бээжин хотноо хүрэлцэн ирж, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөлтэй Америк, Хятадын хоёр талын болон бүс нутгийн чухал асуудлын талаар ярилцах юм.
Эцэст нь, энэ сарын 23-нд Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон ахлах албан тушаалтнуудын уулзалт дээр Индонезийн хамтрагчидтайгаа уулзаж, АНУ-Индонезийн стратегийн түншлэл, хоёр талын болон бус нутгийн асуудлыг хэлэлцэхээр Жакарта хотыг зорих болно.
Мөн тэрээр Индонезийн засгийн газрын албан тушаалтнууд, АСЕАН-ын орнуудын төлөөлөгчид, шашны болон иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэй манлайлагчидтай уулзах юм байна.