MNBA Үндэсний лигийн хасагдах шат эхлэж тоглолт бүр тун өрсөлдөөнтэй үзүүштэй болж байгаа билээ. Энэ удаад баруун бүсийн хоёрдугаар байраар шалгарсан Төв аймаг тэдний ард зургаан хожил таван хожигдолтойгоор гурваар шалгарсан Хэнтий аймгийн багтаа учраа таарч тоглосон юм. Тоглолтын эхнээс л бөмбөгний шилжилт, багийн тоглолтыг онцгой сайн хийж байсан Төв аймгийн баг 100-86-аар хожил байгууллаа.
Төв аймгаас Ц.Ганболд 25 оноо 11 самбар, 6 бөмбөг таслалт өгсөн бол багийн бусад тоглогчид ч довтолгоо хамгаалалтад жигд байлаа. Төв аймгийн багаас өөр нэг 20 оноонд хүрсэн тоглогч Б.Дорждамба байсан юм. Тэрээр 20 оноо 8 самбар, 7 оновчтой дамжуулалт өгснөөс гадна хамгаалалт дээр гайхалтай эсрэг дамжуулалтыг зогсоож байснаар багтаа хожил байгуулахд том тус хүргэлээ. Мөн Т.Мэндбаяр болон М.Баасанцог нар 10-с дээш оноог авжээ. Ийнхүү Төв аймаг багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрнямын эзгүйд маш чухал хожлыг байгуулж чадлаа. Харин эсрэг багаас Э.Элбэг-Эрдэнэ 18 оноо авч, дөрвөн холын зайн шидэлтээ амжилттай болгосон хэдий ч багаараа төдийлөн жигд байсангүй.
Хүчирхэг бүрэлдэхүүнтэй дайчид Мазаалай багийг илт илүүрхэн хожлоо
Энэ жил онцгой байж баруун бүсийн хүснэгтийг тэргүүлсэн Архангай аймаг Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад зургаан хожил таван хожигдолтой байсан ч хоорондоо тоглосон тоглолтын зөрүүгээр Хэнтий аймгийн ард бичигдэж бүсийнхээ дөрөвдүгээр байраар хасагдах шатанд шалгарсан Баянхонгор Мазаалай багийн эсрэг тоглолтоо хийлээ. Өмнөх жилийн плей-оффын эхний шатны цуврал эргэн ирсэн энэ тоглолтод Баянхонгор Мазаалай баг Ben Kil болон Theo Johnson хэмээх АНУ-н иргэншилтэй хоёр легионер тоглогчийг багтаа нэгтгэсэн байлаа.
Харин Дайчид хамгийн сүүлд Болгар улсын лигт тоглоод Монголд ирсэн Elijah Macon хэмээх 206 см өндөртэй төвийн тоглогчийг нэгтгэсэн бөгөөд холбогчийн байрлалд Jepp Newberry хэмээх гайхалтай тэсрэлттэй өмнө АНУ-н Оклахома Их сургуульд тоглож байсан залууг бүрэлдэхүүнтэй нэмсэн байв. Мөн энэ өдрийн тоглолтод МУ-н шигшээ багийн тоглогч ОУХМ Б.Билгүүн Дайчдын өмсгөлтэйгээр анх удаагаа талбайд гарсан юм.
Тоглолтын эхний гурван оноог Баянхонгор Мазаалай багийн тоглогч Э.Ариунболд авчирсан ч үүнээс хойш Мазаалай баг онооны илүү гарсангүй. Улмаар Дайчдын илүүрхэл дор тоглолт үргэлжилсээр 93-83-аар хожил байгууллаа. Энэ өдөр Дайчдын шинэ цэргүүд сайн байж Jepp Newberry 25 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Б.Билгүүн 19 оноо, 5 самбар авжээ. Харин эсрэг багаас Theo Johnson 31 оноо 14 сабмар авч сайн байсан бол нөгөө легионер тоглогч Ben Kil 11 оноог авжээ.