Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газартай болж, сургалтын төвийнхөө нээлтийг өнөөдөр хийлээ.
Нээлтэд тус сургуулийн удирдлагууд, багш, оюутнууд, уран дархчуудаас гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали, Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа тэргүүтэй хүндтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав, Манай коллеж 52 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийтлэг үйлчилгээ, гар урлал, урлал дизайн, техник технологийн 32 төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр амжилттай ажиллаж байна. Манай сургууль Монголын түүхэн уламжлалд суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулж буй мэргэжлийн боловсролын ганц сургууль юм. Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг эцсийн бүтээгдэхүүн болж, дотоод, гадаадын зах зээлд гарах боломж нээгдэнэ гэв.
GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслүүд хамтран “Монгол Улсад алтны үнэ цэнийн гинжин хэлхээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжүүлж байна. Герман, Швейцарийн Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд GIZ-ийн ЭТИС хөтөлбөр нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежтэй 2015 оны 06 сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах бүрэн боломжтой. Үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Щвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн хамтарсан төслийн зорилт оршиж байна.
Мөн хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, залуусыг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бий болгохыг зорьжээ.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Дуппел, Монголд үнэт эдлэлийн зах зээлийг урт хугацаанд хөгжүүлэхийн тулд маркетингийн төлөвлөгөө боловсруулан ажиллана. Дэлхийн зах зээлд ур хийц сайтай, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд сайн боловсон хүчин шаардлагатай. Тиймээс сургалтын үйл ажиллагаанд Монголдоо хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэх боломж бүрдүүллээ. Энэ нь Монгол Улсын алт, үнэт эдлэлийн салбарын урт хугацаанд хөгжүүлэхэд чухал түлхэж болно. Энэ бол шинэ боломж юм. Оюутан залуус болон сургуулийн хамт олонд амжилт хүсье гэлээ.
Тус коллеж уран дархны мэргэжлээр 2.5 жилийн сургалт явуулдаг бөгөөд жилд 15 оюутан шинээр элсүүлдэг юм байна. Сургалтын төвийн нээлтийн үеэр 2.5 жил сурч уран дархны мэргэжил эзэмшээд, цаашид 1.5 жил үргэлжлүүлэн суралцаж, дээд боловсрол эзэмших хүсэлтэй 10 гаруй оюутанд тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардууллаа.
Дээрх төслийн хүрээнд Германы гоёл чимэглэлийн уран дархны 1.5 жилийн мэргэжлийн хөтөлбөрийг энэ жилээс Монголд нутагтшуулсан бөгөөд уг хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч буй нь энэ юм.
Үнэт эдлэлийн дархны ангийн багш Б.Жамаа, “Үнэт эдлэлийн дархан хүн өөрийн гэсэн тусгай ширээ, багаж хэрэгсэлтэй байдаг. Манай сургалтын төв стандартын ширээ, сайн чанарын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдлоо. Энэ багажуудаа ашиглаад ээмэг, бөгж зэрэг гоёл чимэглэлийн зүйлсээс эхлээд хэт, хутга, аяга зэрэг хэрэглээний бүхий л зүйлсийг урлана.
-Танайх энэ сургалтыг хэзээнээс явуулж байна вэ?
-1999 оноос үнэт эдлэлийн дархны мэргэжлийн сургалт явуулж байна. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монголын алтаар ур хийц сайтай бүтээгдэхүүн урлаж, экспортод гаргах зорилгоор ирээдүйн дархчуудыг дэмжиж энэхүү орчин үеийн тоноглол бүхий сургалтын төвийг байгуулж өгсөн гэв.