Өвлийн олимпийн наадмын нээлт ирэх сарын 9-нд болно. Нээлтийн үеэр БНСУ болон БНАСАУ-ын тамирчид «Нэгдсэн Солонгос» гэсэн утгатай, нэг тугийн дор жагсахаар болжээ. Хоёр тал өчигдөр энэ асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ талаар талуудын төлөөлөгч хилийн тосгон болох Панмунжонд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.
Мөн хоёр улсын эмэгтэй хоккейн баг хамтарч буюу нэг баг болон өрсөлдөхөөр болжээ. Энэ нь олимпийн түүхэнд анхных юм. Хамгийн сүүлд буюу 1991 онд хоёр улсын тамирчид хамтран олон улсын ширээний теннис болон залуучуудын хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байсан юм.
Наадмыг зохион байгуулагч улс болох БНСУ-ын эрх баригчид олон жилийн маргаантай байгаа хоёр улс ийнхүү спортын салбарт амжилттай хамтран ажиллах нь улс төрд ч эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна.
Өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын 230 тамирчин оролцоно.
Эх сурвалж: nytimes.com