Бохирдолтой эрс тэмцэж буй Бээжингээс шалтгаалан АНУ, Европ тивд хуванцрын хаягдал овоорсоор.
Импортын хаягдал боловсруулдаг үй олон жижиг цех ажилладаг Луван тосгонд хайлсан хуванцрын үнэр нэвчээд олон жил өнгөрчээ. Хятад улс импортын дахин боловсруулалтыг хориглосноос хойш энэ үнэр байхгүйтэй адил болов. Харин АНУ, Европын боомтуудад хаягдал хуванцар овоорсоор байна.
“Уг нь Их Британиас хуванцар хог импортоор авдаг байлаа. Одоо гаалиар оруулах хориотой болсон” хэмээн Дорнод Хятадын Шаньдун мужид орших тосгоны захиргааны харуул Жэн Мин тайлбарлав. Орон нутгийн захиргаа өнгөрсөн оны тавдугаар сард тосгонд шалгалт явуулж, дахин боловсруулдаг компаниудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ.
“Орон нутгийн эдийн засаг хуванцраас хараат болж, зарим хүн хаягдал боловсруулалтаас сая саяын ашиг олж аварга компанитай ч болцгоосон. Одоо бүгд явцгаалаа. Төр засаг ийм арга хэмжээ авах юм чинээ бодсонгүй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Цаас, хуванцрын холимгийг оролцуулаад нийт 24 хаягдал импортлохыг хориглосон хуулиа Хятад улс энэ сараас чангатгав. Хятадын хаягдал хуванцрын холбооны (CSPA) статистикаас үзвэл тус улс 2016 онд долоон сая гаруй тонн хаягдал хуванцар импортолжээ. Энэ нь мөн онд дэлхийн хуванцар хаягдлын экспортын талаас илүү нь болж байгаа юм. Дахин боловсруулах хүчин чадал дутмагаас экспортлогч улсуудын дийлэнх нь чанар муутай хуванцар хаягдлыг ландфил, шатааж устгах гэсэн хоёрхон аргаар үгүй хийж байгааг CSPA-ын ерөнхийлөгч Стив Вон тайлбарлав.
Зөвхөн Их Британи 2012 оноос хойш 2.7 сая тонн хуванцар хаягдал Хятадад экспортолсныг хүрээлэн буй орчныг хамгаалах Greenpeace тооцоолжээ. Хэрэг дээрээ ийм их хог “далд оруулчих” өөр зах зээл байхгүйг Нэгдсэн вант улсын албаны хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг.
АНУ-ын зарим компани хуванцар хаягдлаа дотоодын агуулах, автомашины зогсоолуудад хурааж хадгалахаас аргагүй болсныг тус улсын Үндэсний хаягдал, дахиврын холбоо (US National Waste & Recycling Association) хэмээх худалдааны групп тайлбарлав. Индонез зэрэг улсад хаягдал боловсруулах зах зээл дөнгөж үүсэж буй тул хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм. Калифорнийн хаягдал ашиглах хэлтэс тус муж улсад хуримтлуулсан хуванцар хаягдлын 30 гаруй хувийг гадаадын зах зээлд экспортолсны дийлэнх нь БНХАУ-д гарчээ.
Импортыг нь хориглож, Луван тосгоных шиг хуванцар боловсруулдаг олон жижиг үйлдвэрийг хаасан нь Бээжин орчны бохирдлоор эрс шийдмэг байр суурь баримталж буйн баталгаа. Хятад нь өөрөө хуванцар хаягдал ялгаруулагч гол улс тул импортыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай.
Гэхдээ дотоодын хуванцар хаягдал Хятадын хуванцрын үйлдвэрийн дахивар ашиглах нийт хэрэгцээний 25 хувийг л хангаж буйгаас үүдэн цаашид үнэ өсөж болзошгүйг CSPA дурдсан юм. Шинэ нөхцөлд нийцүүлэн Хятадын дахивар боловсруулагч том компаниуд үйлдвэрлэлээ Зүүн өмнөд Азийн улсуудад шилжүүлцгээж байна.
Хятадын хэвлэлүүдэд “хаягдал цуглуулагчдын диваажин” хэмээн нэрлэдэг Луван тосгоны иргэд 30 гаруй жил дахивар боловсруулах ажил эрхэлжээ. Эдүгээ дахивар хүлээн авах хашаанууд эзгүйрч, хөдөлмөрийн насны иргэд ажил хайн тосгоноо орхиж одоцгоожээ.
Хуучин эрхэлж байсан үйлдвэрлэлээ хаахад нь зориулж орон нутгийн захиргаанаас тосгоны иргэдэд тоног төхөөрөмжийнх нь үнийн 30 хувьтай тэнцэх нөхөн олговор олгосныг ноён Жэн өгүүлэв. “Энд бизнестэй байсан хүмүүс бүгд л ажил хайцгааж байгаа. Сардаа 5-10 мянган юанийн орлоготой байсан тосгоныхон одоо 2-3 мянган юанийн (тайлбар: 310-465 ам.доллар) цалинтай ажил олдох биз” хэмээн тэрбээр тайлбарлаж байна.
Том Хэнкок