Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр нэгдүгээр сарын 9-нд эхэлсэн Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3” лигт зодоглохоор тус улсыг зорилоо.
Э.Бэхбаяр гавьяат 2015 оноос хойш гурван жил дараалан Энэтхэгийн лигт уригдаж хүч үзэж байна.
Тэрбээр олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери) “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багт хүчин зүтгэнэ.
Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөж байгаа тус лиг одоогоор 2-3 барилдаан хийсэн. Э.Бэхбаярын хүчин зүтгэх Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдэж байна.