Улс оронд өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
10.00 цагт.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
-Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тос, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор нутгийн иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр
13.00 цагт.
-Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Хятад, Орос гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийг энэ оны хоёрдугаар хагаст эхэлнэ. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэгч жолооч нарыг сургах, тээвэрлэлтийн баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хүрээнд “ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР БА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” өдөрлөг “Монгол хьюндэй моторс” ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд болно.
-Засгийн газрын хуралдаан болно.
15.00 цагт.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий комангдлагч Х.Баттулга өнөөдөр 15.00 цагт генералуудтай цаг үеийн асуудлаар уулзалт хийнэ.
18.00 цагт.
-Манай улсад хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт хавдрын өвчлөл орж байна. Энэтхэг улсын "Апполо" эмнэлгийн төлөөлөгчид "Кемпински хаан палас" зочид буудлын Алтан Ресторанд Эрүүл мэндийн яам, НЭМГ, Хавдар судлалын үндэсний төв болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.