Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд өнөөдөр МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг хэлэлцэнэ. Хуралдаан 10.30 цагаас эхлэх бөгөөд илтгэгч шүүгчээр П.Золзаяа оролцох юм байна.
МАХН-ын II Их хурлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарын гишүүд өнгөрсөн сард зарлан, Төрийн ордонд зохион байгуулсан. Тус хурлаар оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон юм. Тиймээс уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаж, энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон юм. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар уг шийдвэрийг эсэргүүцэж, О.Баасанхүү гишүүний зарлан хуралдуулсан их хурлыг хүчин төгөлдөр бус гэж үздэг.
Улсын дээд шүүх хэрхэн шийдэхээс МАХН-ын даргын асуудал тодорхой болох юм.
Дээд шүүхийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа хэлэхдээ, “Хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө ямар нэг тайлбар хиймээргүй байна. Хууль бусаар гүтгэж доромжилж буй хүмүүс тайван хүлээх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гарсны дараа гүтгэлэг, худал мэдээлэл бүрээс нэгийг ч үлдээлгүй хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ" хэмээж байв.