Калифорни дахь гэртээ 13 хүүхдээ зодож хорьж байсан эхнэр, нөхөр хоёр өөрсдийгөө буруугүй гэжээ.
17 настай охин нь гэрээсээ оргож, цагдаагийнханд мэдэгдсэнээр 56 настай Дэвид Турпин болон түүний эхнэр 49 настай Луиз нарыг баривчилсан юм.
Риверсайд тойргийн прокурор Майк Хестриний хэлснээр Дэвид, Луиз нар эхэндээ хүүхдүүдээ уяагаар уяж шийтгэдэг байсан бол сүүлдээ орноос гинжээр дөнгөлж, түгждэг болсон байна.
Тэдний "шийтгэл" бүтэн долоо хоног, сараар үргэлжилдэг байсан бөгөөд улам харгис хэрцгий болж байжээ. Тэр ч байтугай хүүхдүүд бие засах ч эрхгүй байв.
Хүүхдүүд наад захын амьдрал мэдэхгүй. Цагдаа гэж хэн байдгийг ч мэдэхгүй байсан
Гэрээсээ оргосон 17 настай охин хоёр жилийн өмнө зугтах төлөвлөгөө боловсруулж байсан талаар прокурор Хестрин ярьжээ. Эхлээд тэрбээр дүүтэйгээ зугтсан ч айгаад гэртээ эргэж ирсэн байна.
Турпины гэр бүл хоёроос 29 насны 13 хүүхэдтэй бөгөөд бүгд тураалтай гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Дэвид, Луиз Турпин нар хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцдаг байсан талаар прокурор ийн ярьжээ:
- Хүүхдүүд үргэлж зодуулж, тамлуулдаг байсан
- Жилд нэг удаа усанд орохыг зөвшөөрдөг байв
- Хүүхдүүд үүрийн 04:00, 05:00 цаг хүртэл сэрүүн байгаад өдөр унтдаг байжээ
- Тэдэнд тоглоомоор тоглохыг зөвшөөрдөггүй байв
- Хүүхдүүдийг бугуйнаасаа дээш гараа угаавал "усаар тоглолоо" хэмээн шийтгэдэг байжээ
- Хүүхдүүдэд өдөрт нэг л удаа хооллохыг зөвшөөрдөг байв. Тэгэхдээ ямар нэг идэх юм аваад, /жишээ нь бялуу/ нүднийх нь өмнө тавьчихаад идэхийг зөвшөөрдөггүй байв
- Тэд хэзээ ч шүдний эмчид үзүүлж байгаагүй. Бас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ямар нэг эмчид үзүүлээгүй
- Хүүхдүүд наад захын амьдралын талаар мэдэхгүй. Цагдаа гэж хэн байдгийг ч мэдэхгүй байсан
- Хоёр настай хүүхэд нь л хэвийн жинтэй байсан. Бусад нь бүгд хэт тураалтай
- 12 настай хүүхэд нь 7 настай хүүхдийнх шиг жинтэй, 29 настай нь 37 кг жинтэй байв
Одоогоор эдгээр мэдээлэл ил болсон бөгөөд тэд хэрхэн суралцаж байсан нь тодорхойгүй ч зарим хүүхэд нь уншиж бичиж сурсан байна.
Калифорнид нүүж ирэхээсээ өмнө Турпины гэр бүл Техаст амьдарч байжээ.
Тэднийг шүүхээс буруутай гэж үзвэл хоёуланд нь 94 жилээс бүх насаар нь хорих ял онооно хэмээн прокурор Майк Хестрин хэлжээ.
Эх сурвалж: BBC