АНУ-ын Нью Жерси мужид согтуугаар дрон нисгэхийг хуулиар хориглолоо. Мужийн амбан захирагч Крис Кристи өнгөрсөн Даваа гарагт гарын үсэг зурснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ дрон нисгэхийг хоригложээ.
Шинэ журмын дагуу цусан дахь алкоголийн хэмжээ 0,08 хувиас давсан үед дрон нисгэж болохгүй аж. Түүнчлэн шоронгийн орчимд, хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулж, зэрлэг амьтад хөөх зорилгоор нисгэхийг хориглож, зөрчсөн тохиолдолд зургаан сарын хорих ял болон 1000 ам. долларын торгуулиар шийтгэх юм байна.
Рейтерс агентлагийн мэдээлснээр Нью Жерси муж согтуугаар дрон нисгэхийг хуулиар хориглосон анхны муж бөгөөд өөр 38 мужид ижил хориг батлах асуудал яригдаж байгаа аж.
Эх сурвалж: TheVerge