Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бага насны хүүхдүүдийг дээрэмдэж, зоддог байсан бүлэг этгээдийг баривчилжээ.
Тодруулбал, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр өдрийн цагаар бага насны хүүхдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 17-нд баривчилсан байна.
Ингэхэд урьд онуудад дээрмийн хэргээр улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нар байжээ.
Одоогийн байдлаар тэд 12 удаагийн үйлдлийг тогтоогоод байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээллээ.
Дээрх этгээдүүд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн 2-5-р ангийн хүүхдүүдийг ийн дээрэмддэг байжээ. Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг анхааруулж байна.
2017 оны байдлаар улсын хэмжээнд дээрмийн 1126 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 1081 нь Улаанбаатар хотод үйлдэгджээ.