Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид өчигдөр шөнө хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газарт гэнэтийн шалгалт хийжээ.
Үүний нэг нь Баянгол дүүргийн 5, 17-р хороонд саун массаж, тусгай үйл ажиллагаа явуулдаг газарт шалгалт хийн, таслан зогсоож, хариуцсан нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Хоёр хороонд хийсэн шалгалтаар 30 орчим биеэ үнэлэгч, 10 гаруй “үйлчлүүлэгч”-ийг илрүүлжээ. Тэд 19-32 насныхан байсан бөгөөд нэг удаагийн хавьталтаар 20-50 мянган төгрөг олдог аж.
Биеэ үнэлэхдээ утсаар болон олон нийтийн гудамж талбайд зарлал наадаг бөгөөд үүнийгээ орлогын эх үүсвэрээ болгодог гэх тайлбарыг өгсөн байна.
Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлсэн, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан тохиолдолд торгууль болон саатуулах арга хэмжээ авдаг байна.