Өчигдөр Баянгол дүүргийн зарим хороонд нууцаар үйл ажиллагаа явуулж байсан мөрийтэй тоглоомын газруудад Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт явуулсан байна.
Тодруулбал, 1, 3, 6, 8, 12, 17-р хороонуудад үйл ажиллагаа явуулж байсан газруудыг шалгахад 200 орчим хүн үйлчлүүлж байжээ. Эдгээрээс 130-д нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис эм болон бусад зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар шээсээр тест авсан байна.
Шалгалтын явцад мөрийтэй тоглож байсан хүмүүс 20-50 насны эрэгтэйчүүд байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуульд
- мөрийтэй тоглоом зохион байгуулбал иргэнийг 500 (500 мянган төгрөг), хуулийн этгээдийг 5 мянган (5 сая төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
- хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан бол иргэнийг 2000 (2 сая төгрөг), хуулийн этгээдийг 20 мянган (20 сая төгрөг) нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэж заажээ.