Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал, улсын төсвөөс 212 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 192.8 тэрбум, нийслэлийн төсвөөр 95 төсөл арга хэмжээнд 153 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 14 төсөл арга хэмжээнд 55.1 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 129 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Үүнээс нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөх шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулах юм.
Харин хот байгуулалтын салбарт 125 тэрбум төгрөг, авто замын салбарт 51.4 тэрбум төгрөг, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1 тэрбум төгрөг, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
2018 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан байна.