Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчлөлөөс эмчлэн эдгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Үүний тулд Эрүүл мэндийн сайдын төсвийг 2018 онд өнгөрсөн оныхоос 9,5 хувиар нэмэгдүүлж, 760.3 тэрбум төгрөгөөр баталсныг өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д мэдээлэв.
Ерөнхий сайдын мэдээлснээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өрхийн төсөвт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эх орондоо хийж буй өндөр өртөгтэй мэс засалд зарцуулах төсвийг 2018 онд 44,6 тэрбум төгрөгт хүргэж, 17,4 хувиар нэмэгдүүлж байна.
Үүний дотор эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардагдах төсвийг 4 дахин нэмэгдүүлж 2,8 тэрбум төгрөгт хүргэжээ.