Т.Бум-Эрдэнэ
Арай л сүрдмээр гарчиг уу? Эсрэг тэсрэгийн хууль гэж нэг юм байх. Гэрэл хэдий чинээ хурц байна, сүүдэр төдий чинээ тодордог гэх. Хүсэл хясал хоёр зэрэгцэн оршдог л гэнэ. Гэхдээ энэ бүхэн хүний тархи оюунаар дамжсан бодлын тунгаамал юм. Хийсвэр ойлголт. Харин би үүнийг бодитоор баталсан зүйлийн тухай ярих гээд байна л даа. Энэ бол нэгэн төрлийн хоол. Тийм ээ, та буруу уншаагүй, энэ яах аргагүй хоол.
Асар туршлагатай япон тогоочийн фүгү загасаар хийсэн сашими. Салахын аргагүй амттай энэ загас биедээ маш хүчтэй үхлийн хор агуулдаг байна. Ялангуяа дотор эрхтэнд нь гар хүрэх төдийд үхлийн тун хүртэж орхидог гэж бодохоор аюултай байхаас аргагүй. Гэтэл аюултай, хортой гэсээр атал идэх хүсэлд автах нь дээр өгүүлсэн хүсэл хяслын уулзварыг улам бүр ойртуулна.
Фүгү загасны хор нь Өмнөд Америкийн уугуул иргэдийн нум сумныхаа зэвэнд түрхдэг кураре хэмээх хорноос 25 дахин хүчтэй гээд л бод. Япончууд үүнийг мэдэхгүй биш, мэдэхийн дээдээр мэднэ. Аль тэртээх Шогуны үеэс эхлээд 250 гаруй жил (1603 - 1858) одоогийн Токио орчимд фүгүг хүнсэнд хэрэглэхийг албан ёсоор хориглож байжээ. Үүнээс наашлаад Мейжигийн үед ч хэвээр байсан энэ хоригийг 1958 онд зогсоож, фүгүгээр хоол хийх албан ёсны зөвшөөрлийг тогооч нарт өгч эхэлжээ. Учир нь тухайн жил буюу 1958 онд фүгү загасанд 178 хүн хордсон байдаг.
Гэхдээ хүссэн тогооч болгонд зөвшөөрөл өгөх үү гэвэл үгүй юм. Чамгүй үнэтэй, орлого сайтай ч, эрсдэл дагуулах энэ хоолыг дор хаяж 3 жил, магадгүй түүнээс олон жилийн дадлага сургалт хийсэн тогооч л сертификатыг авна. Нийт суралцагчийн 35% нь л төгсдөг. Хамгийн сүүлийн шалгалт нь хийсэн сашими-гаа тогооч өөрөө иддэг. Дэндүү их эрсдэл. Дэндүү их бардамнал. Ийм л тогооч энэ хоолыг хийнэ.
Дур хүслээс гадна нэр хүнд дагуулах энэ хоолонд жилдээ 30 орчим хордсон тохиолдол гарах бөгөөд эдгээр экстрим амт мэдрэхийг хүсэгчийн 60 орчим хувь нь амиа алдана. Эрсдэлийн ихэнх нь гэрийн аргаар хийсэн сашими байдаг байна. Өндөр үнэ, салшгүй амт, эрсдэл, хариуцлага мөн хоолны давтагдашгүй соёл зэрэгцэн орших энэ хоолонд хүмүүс дурласан хэвээрээ. Цаашдаа ч ийм л байх биз.
Фүгү загасны гол махыг маш нимгэн зүсэж хийсэн сашимиг амандаа аажуухан хийхэд араа шүдний завсраар хайлан урсаж, уусан шингэх тэрхэн агшинд хүн яг л мансуурсан мэт болж, амьдралын гэрэл гэгээ, амьд явахын утга учир сая л аманд нь ороод ирэх шиг болно. Хорвоогийн хамгийн адын гэмээр сонин бас ховорхон мэдрэмжийг амаараа мэдрэх ажээ. Чухам энэхэн хором мөч л япончууд болон Япон оронд зочилсон хүн бүрийн далдын дур, дахин ирэхийн хүсэл болон үлдэх амой.
Ийм амттай бас ийм аюултай загасыг худалддаг, анхан шатны боловсруулалт хийдэг дэлхийд цорын ганц газар бол “Шимоносеки” дэх “Хаэдомари” зах юм. Япон, Солонгос, Хятадын эрэг орчмоос фүгү загас барьсан 200 гаруй агнуурын онгоц зөвхөн энэ захыг л зорин хурдална.
Осол дагуулсан фүгү загасны бүтээгдэхүүнд зөвхөн дүрэм журам төдийхнөөр хараа хяналт тавих боломжгүй. Фүгү сашими нь тогооч болон үйлчлүүлэгчдийн хүнлэг энэрэнгүй чанар, ёс зүй, ягштал баримтлах хоолны соёл, бие биеэ хайрлах хайр хүндлэл, амьдралыг үзэх үзэл, түүнд хандах чин сэтгэлийн хандлага, итгэлцлийг бий болгох увидастай ажээ. Хэрэв та Токиод аялж байгаа бол фүгүгээр хоол хийх зөвшөөрөл бүхий ресторанд огт санаа зоволтгүйгээр үйлчлүүлээрэй. Учир нь тэд мастерууд. Мастерууд л танд амьдралын үнэ цэнийг амсуулна.