“За, өнөөдөр олон гоё барилдаан болох байх даа. Үндэсний бөхийнхөн яах вэ, үргэлж хоорондоо барилддаг болохоор хэн, хэнтэйгээ хэрхэн хүч сорьж, ямар мэх хийхийг ерөнхийд нь гадарлана. Хоёр могжгор (Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг) үндэсний бөхөөр хэрхэн барилдаж, хэн давах нь сонирхол татаж байна. Цаг хэд болж байна вэ, очих гэсээр байтал барилдаан эхэлчих вий дээ” хэмээн нэгэн өвөө яарч, түргэн түргэн алхан, хальтиргаа, гулгааг тоож байгаа ч шинж алга. Тэрбээр “Хосбаатар” сан, “Жудаг” группийн хамт олон, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон нар санаачлан уржигдар зохион байгуулсан 16 бөхийн халз барилдааныг үзэхээр яарч яваа нь энэ.
Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд туслах, дэм болох зорилгоор зохион байгуулсан эл барилдаанд өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдгүүдийн төлөөлөл болох улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Б.Одгэрэл, М.Бадарч, Х.Гантулга, улсын начин Э.Энхбат, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр, Э.Даш, аймгийн хурц арслан Н.Золбоо нар зодоглов. Барилдаанд өрсөлдөхөө илэрхийлээд байсан улсын арслан Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр нар хүндэтгэх шалтгааны улмаас буюу гэмтэлтэй учир зодоглоогүй. Зохион байгуулагчид улсын харцага Н.Батзаяаг Н.Жаргалбаярын оронд зодоглуулахаар болсон бол барилдаан эхлэхийн өмнө үзэгчдийн хүсэлтээр аймгийн хурц арслан Н.Золбоог барилдуулахаар сонгосон.
Бидний зохиож буй барилдаан ашгийн төлөө бус сайн үйлсийнх болохоор олонх хүчтэн өөрийн хүсэлтээр барилдсан
Барилдааныг сонирхолтой, үзүүштэй болгохын тулд чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдогийн Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Д.Төмөрхүлэг нарыг үндэсний бөхөөр өрсөлдүүлсэн нь спортын хорхойтнуудын сонирхлыг ихэд татав.
Зодоглосон бөхчүүдийг хэрхэн сонгосон талаар зохион байгуулагч, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараас тодруулахад “Мэдээж юуны түрүүнд бөхийн хорхойтнууд барилдааныг нь шимтэн үзэх дуртай, олны хүндлэл хүлээсэн бөхчүүдийг барилдуулахыг чухалчиллаа. Хүмүүс хэний барилдааныг үзэхийг хүсэж байна вэ гэдэгт ач холбогдол өгсөн. Өнөө цагт спорт сонирхогчид улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдааныг их сонирхдог. Т.Баасанхүүгийн хурц, дайчин барилдаанд дуртай. Бидний зохиож буй барилдаан ашгийн төлөө бус сайн үйлсийнх болохоор олонх хүчтэн өөрийн хүсэлтээр барилдсан. Завгүй, бэртэлтэй гээд зарим бөх оролцож чадаагүй. Барилдааны бүх орлогыг Б.Оюунсүрэнд хандивлана” гэв.
Бөхчүүд барилдааны эхний гурван тойрогт цолны эрэмбээр бус сугалаагаар өрсөлдөгчөө “сонгон”, гурван удаа барилдсан. Даваа бүр нэг сая төгрөгийн шагналтай. Нэг ч өвдөг шороодолгүй гурав давсан бөхчүүд хоорондоо түрүү, үзүүр булаалдан, манлайлсан нь гурван сая төгрөг хүртэв.
Цолны эрэмбээр бус хэн, хэнтэй ч таарч мэдэх тул үзэгчид том цолтнуудыг хоорондоо таараасай, уран барилдаан гаргаасай гэж хүлээж байсан нь мэдээж. Эхний тойрогт өрсөлдсөн бөхчүүдийн учрааг Олон улсын жүдо бөхийн холбооны стандартын дагуу сугалаагаар тодруулахад улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхантай таарсан нь цугласан олны магнайг тэнийлгэв. Эхний тойргийн хамгийн үзүүштэй барилдаан яах аргагүй тэдний өрсөлдөөн байлаа.
“Аса” циркэд цугласан үзэгчид “Пүрэвдагва, Пүрэвсайхан” хэмээн дэмжицгээсэн нь тэдний барилдааныг хэр олон хүн хүлээснийг илтгэнэ. Барилдааны эхнээс Б.Пүрэвсайхан шуудагны барьцнаас хүчээр илүүрхэн, арсланг хэд хэдэн удаа хазайлгаж, тэвдүүлсэн ч өвдөг шороодуулж чадаагүй. Талбай харгалзалгүй, цагт барилдалгүй чөлөөтэй барилддаг үндэсний бөхийнхөнд циркийн манеж яах аргагүй жижигдэж байв. Хэдхэн алхаад л нөгөө талд нь гарчихаад байгаа нь бөхчүүдийн барилдаанд багагүй нөлөөлнө лээ. Ялангуяа Б.Пүрэвсайхан шиг шуудагны барьцнаас түрэн хөөж, тэндээсээ угсраа мэх хийдэг бөхөд бүр ч амаргүй нь анзаарагдсан. Р.Пүрэвдагва барилдааны санаачилга, идэвхээр арай дутуу байсан ч Б.Пүрэвсайханыг зүүн талдаа дагуулж хөмрөөд давав.
Мөн эхний тойрогт олны сонголтоор өрсөлдсөн аймгийн хурц арслан Н.Золбоо сайн барилдсаныг нь онцолъё. Аймгийн наадамд гурван удаа түрүүлж, өдгөө чансаагаараа аймгийн цолтнуудыг өнгөлж яваа тэрбээр хүчтэй харцага Б.Бат-Өлзийгийн хөлийг нэг бус удаа авсан ч мэхээ хараахан гүйцээж чадаагүй. Улмаар алсын сүвээний барьцнаас хашиж мордуулаад харцагад өвдөг шороодсон ч үзэгчид түүний барилдаанд сэтгэл ханамжтай байгаагаа илтгэн, нижигнэсэн алга ташилтаар урам өгнө лээ.
Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирсэн нь их спортын хоёрын барилдаан байв. Тэднийг дэвсээр гарч ирэн өрөхөд тайлбарлагч “Хоёр бөх “Хуйрнин шуугигч” стилийн барилдаан үзүүлж байна. Мөн ч сонирхолтой, хараа гүйцэмгүй барилдаан болох шинжтэй” хэмээсэн. Улсын наадам, танхимын барилдаанд үе үе зодоглодог Д.Төмөрхүлэг сумын заан цолтой, аав нь улсын харцага Даваадорж гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй. Харин Г.Мандахнаран үндэсний бөхөөр төдийлөн барилддаггүй. Тэдний барилдаан 20-иод минут үргэлжилсний эцэст Д.Төмөрхүлэг баруун талд нь хавираад давсан. Тэд даваа бүрийн төгсгөлд гурван удаа барилдсан юм.
БӨХЧҮҮД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭВ
Барилдааны үеэр бөхчүүд Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд 15 сая төгрөг хандивлаж, аянд нь нэгдэж, сайн үйлсэд гараа сунгахыг бусдадаа уриалав. Мөн МЧБХ, БТСГ-ын хамт олон болон бөхөд хайртай монгол түмэн хандив өргөлөө. Б.Оюунсүрэн туслаж, дэмжин, сэтгэл, зүрхээрээ хамт байгаа монгол түмэндээ баярлаж буйгаа илэрхийлэн “Ээжээ дурсана” дуугаар ая дуу өргөсөн юм. Тэрбээр UВS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” уралдаанд шилдгээр шалгарсан авьяаслаг нэгэн.
Д.ТӨМӨРХҮЛЭГ: ЗОРИЛГОДОО ХҮРСНИЙХЭЭ ДАРАА ҮНДЭСНИЙ БӨХӨӨР БАРИЛДАНА
Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг хоёрын хоёр дахь барилдаан өмнөхөөсөө ч сонирхолтой боллоо. Г.Мандахнаран өмсөх мэх хийхэд Төмөрхүлэг нуруун дээгүүр нь даваад хөл дээрээ буусан нь үзэгчдийн талархлыг их хүлээнэ лээ. Энэ барилдаанд Мандахнаран өрсөлдөгчийнхөө суганд сэжиж өргөөд давсан. Ингэснээр тэдний барилдааны харьцаа 1:1 болж тэнцэв. Улмаар гурав дахь барилдаанд Д.Төмөрхүлэг баруун талд нь тохоод давсан. Түүнээс барилдааны бэлтгэлээ хэрхэн хийсэн, Г.Мандахнарантай барилдах төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулсан талаар лавлахад “Юуны өмнө Б.Оюунсүрэн найзад минь туслах сайн үйлсийн аянд оролцсон, энэ барилдааныг үзсэн олон түмэндээ баярлалаа.
Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг хоёрын хоёр дахь барилдаан өмнөхөөсөө ч сонирхолтой боллоо
Г.Мандахнаран найзтайгаа хамт үндэсний бөхөөр барилдаад сайхан байна. Барилдааны өмнөх бэлтгэлээ улсын харцага Т.Баасанхүүтэй хамт хийсэн. Аль болох тогтоож, хав дөрвөлжин барьцнаас барилдахаар төлөвлөлөө. Багаасаа үндэсний бөхөд хорхойсож, аавыгаа наадмын бэлтгэлд гарахад нь хамт явж өссөн, би. 2008 онд сумын заан цол хүртэн, 2015 онд баталсан. Өнөөдөр аав минь тэнгэрийн орноос харж, хүүгээрээ бахархсан байх. Юуны өмнө самбо, жүдогоор түлхүү барилдан, аавдаа өгсөн амлалт, зорилгодоо хүрэхийг хүсэж байна. Тэгснийхээ дараа үндэсний бөхөөр барилдъя гэж боддог” гэв.
ХАРЦАГА ЦОЛТНУУД ТҮРҮҮ БУЛААЛДАВ
Гурвын даваанд улсын харцага О.Хангай улсын начин Ч.Хөхчирэнгэрийн зүүн талд нь шахаж татаад, улсын харцага Т.Баасанхүү улсын харцага М.Бадарчийн баруун талд хашиж мордоод, улсын харцага харцага Х.Гантулга улсын заан Б.Батмөнхийн баруун талд нь мушгиж өвдөг шороодуулан, гурав дахь даваагаа авснаар түрүү булаалдахаар шалгарсан. Улмаар тэд гурван сая төгрөгийн төлөө тойргоор барилдахад О.Хангай хоёуланг нь өвдөг шороодуулан түрүүлж, Т.Баасанхүүг унагасан Х.Гантулга үзүүрлэв.
Энэ үеэр улсын харцага О.Хангайтай цөөн хором ярилцлаа.
-Халз барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Зодоглуулах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Баярлалаа. Ийм барилдаан болох гэж байгааг дуулаад би өөрөө хүч сорих санал тавьсан юм, Х.Цагаанбаатар ахад. Ер нь би хандивын, сугалаагаар болсноороо онцлог энэ барилдаанд түрүүлэх бус, оролцохыг, сайн үйлсийн аянд нэгдэхийг л зорьсон. Түрүүлсэндээ баяртай байна. Хурдан эдгэн, дэвжээндээ эргэн ирж, олон шилдэг тамирчин төрүүлээрэй гэж Оюунсүрэндээ хүсье.
-Хамгийн хүч шавхсан, өрсөлдөөнтэй барилдаан аль нь байв?
-Бүгд шилдэг хүчтэн болохоор амар барилдаан байгаагүй ээ. Тэр, энэ гээд онцлох аргагүй.
-Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд зодоглоогүй хүчтнүүдийн нэг нь, та. Үүнийг зарим хүн “Үндэсний бөхийнхөн уламжлалаа үл тоон, өнгө, мөнгө хөөдөг болж” хэмээн шүүмжилж байгаа нь анзаарагддаг. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Монголчууд бид улсын наадам, Цагаан сараас дутахгүй хүндлэн дээдэлж, эрхэмлэдэг баяр бол яахын аргагүй Монгол бахархлын өдөр. Тиймээс бөхчүүд бид өв уламжлалаа дээдлэн, зодоглох учиртай. Би энэ жил БНСУ-д болсон сырым бөхийн олон улсын тэмцээнд зодоглоод Монгол бахархлын өдрийн барилдаад өрсөлдөж чадаагүй.
-Та мөнгөн медаль хүртсэн бил үү?
-Тэгсэн. Аваргын төлөөх барилдаанд Солонгосын бөхөд ялагдсан. Сырым өвдөглөж байгаад хав дөрвөлжин барьц авч босоод барилддаг болохоор нэлээд эвгүй юм билээ.
-Тэр тэмцээний үеэр Х.Гантулга харцага та хоёр үндэсний бөхөө сурталчлан, үзүүлэх барилдаан хийсэн. Өнөөдөр үзүүр, түрүү булаалдсан нь ховор тохиолдол болов уу?
-Тийм шүү. Сырым бөхийн олон улсын тэмцээний үеэр үндэсний бөхөө сурталчлах саналыг бидэнд тавьсан юм, зохион байгуулагчид. Тэмцээнд зүгээр нэг оролцон, амжилт гаргах бус далиманд нь өв уламжлалаа сурталчилсандаа олзуурхсан.
-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн барилдаан бий юү?
-Байлгүй яах вэ. Энэ сарын 28-нд болох улсын харцага цолтны хүндэтгэлийн барилдаанд зодоглоно.
БАРИЛДААНЫ ДҮЙЗ (ДАВСНЫГ НЬ ТОДРУУЛАВ)
Нэгийн даваа
- Улсын арслан Р.Пүрэвдагва-улсын заан Б.Пүрэвсайхан (Зүүн талд нь дагуулж хөмрөөд)
- Улсын заан Б.Батмөнх-улсын начин Б.Амарзаяа (Сэнжигний барьцнаас дунгуйлдаж татаад)
- Улсын харцага Б.Бат-Өлзий-аймгийн хурц арслан Н.Золбоо (Алсын сүвээний барьцнаас хашиж мордоод)
- Улсын харцага О.Хангай-улсын харцага Б.Одгэрэл (Шуудагны барьцнаас түрээд)
- Улсын харцага М.Бадарч-улсын начин Э.Энхбат (Баруун талд нь мордоход тахимдаад)
- Улсын харцага Х.Гантулга-улсын начин Ж.Чулуунбат (Баруун талд нь бусгаж мушгиад)
- Улсын харцага Н.Батзаяа-улсын начин Э.Даш (Золгооноос баруун талд нь мушгиад)
- Улсын харцага Т.Баасанхүү-улсын начин Ч.Хөхчирэнгэр (Баруун талд нь хутгаад)
Хоёрын даваа
- Улсын арслан Р.Пүрэвдагва-улсын харцага Х.Гантулга (Шуудагны барьцнаас баруун талд нь мордоод)
- Улсын заан Б.Батмөнх-улсын начин Э.Энхбат (Хаялцах барьцнаас зүүн талд нь мордоод)
- Улсын заан Б.Пүрэвсайхан-улсын начин Ж.Чулуунбат (Шуудагны барьцнаас сэжиж түрээд)
- Улсын харцага Т.Баасанхүү-улсын начин Э.Даш (Баруун талд нь мордоод)
- Улсын харцага Н.Батзаяа-улсын начин Ч.Хөхчирэнгэр (Шахаж татаад)
- Улсын харцага Б.Одгэрэл-аймгийн хурц арслан Н.Золбоо (Зүүн талд нь хөмрөөд)
- Улсын харцага М.Бадарч-улсын начин Б.Амарзаяа (Зүүн хөлийг нь дэрлэж дараад)
- Улсын харцага Б.Бат-Өлзий-улсын харцага О.Хангай (Зүүн талд нь шахаж татаад)
Гурвын даваа
- Улсын арслан Р.Пүрэвдагва-улсын харцага Н. Батзаяа (Баруун талд нь хутгаад)
- Улсын заан Б.Батмөнх-улсын харцага Н.Гантулга (Баруун талд нь мушгиад)
- Улсын заан Б.Пүрэвсайхан-улсын начин Э.Даш (Баруун талд нь хашиж мордоод)
- Улсын харцага Т.Баасанхүү-улсын харцага М.Бадарч (Зүүн талд нь мордоод)
- Улсын харцага Б.Одгэрэл-улсын харцага Б.Бат-Өлзий (Баруун талд нь хонгодоод)
- Улсын харцага О.Хангай-улсын начин Ч.Хөхчирэнгэр (Зүүн талд нь шахаж татаад)
- Улсын начин Э.Энхбат-улсын начин Б.Амарзаяа (Баруун талд нь хавираад)
- Улсын начин Ж.Чулуунбат-аймгийн хурц арслан Н.Золбоо (Зүүн талд нь хонгодоод)
Хагас шигшээ барилдаан
- Улсын харцага Т.Баасанхүү-улсын харцага О.Хангай (Золгооноос зүүн талдаа татаж түрээд)
- Улсын харцага Х.Гантулга-улсын харцага Т.Баасанхүү (Баруун хөлийг нь дэрлэж дараад)
Шигшээ барилдаан
- Улсын харцага О.Хангай-улсын харцага Х.Гантулга (Шуудагны барьцнаас голлож түрээд)