“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3929 дуудлага мэдээлэл хүлээн авч 1422 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 111 ослыг материалжуулан шалгаж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээлснээр өнгөрөгч долоо хоногт нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.1 хувиар буурчээ.
Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 19843 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 175, хурдны зөрчил 578, 1 дүгээр эгнээний зөрчил 15880, түр зогсох журам зөрчсөн 3210 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн аж.