Канадын Торонтогийн их сургууль докторын зэрэг /PhD/ хамгаалах гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрийн төлбөрийг хямдруулсан талаар thestar.com мэдээллээ. Энэ нь судлаачдад олдох ховор боломж гэдгийг тэмдэглэжээ.
Тус сургуулийн гадаад оюутны сургалтын одоогийн төлбөр 21560 ам. доллар бөгөөд Канадын оюутнуудын 6960 ам.долларын төлбөртэй сургалтаас гурав дахин өндөр үнэтэй байгаа аж.
Энэ оны есдүгээр сард эхлэх сургалтын хөтөлбөрт хамрагдах гадаад оюутнууд канад оюутнуудтай ижил хэмжээний сургалтын төлбөр төлж суралцахаар болж байна. “Бид үргэлж шилдэг судлаачдыг татах арга зам хайж байдаг” хэмээн тус сургуулийн декан Жошуа Баркер хэлжээ.
2017-2018 оны хичээлийн жилд тус сургуульд суралцсан 6145 оюутнаас 1179 нь гадаад оюутан байжээ. Түүнчлэн өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил элсэгчдийн хүсэлт 35 хувиар нэмэгдсэн байна.
Торонтогийн их сургуульд АНУ, Энэтхэг, Ойрхи Дорнодоос хамгийн олон оюутан суралцдаг бөгөөд өнгөрсөн онд АНУ-ын оюутны тоо 66 хувиар, Энэтхэгийнх 47 хувиар нэмэгджээ.