Монголын усан спорт сонирхогчдын холбооны III их хурал МҮОХ-нд болж шинэ ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо.
Токиогийн олимпийн цикльд усан спортын холбоог Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан удирдахаар боллоо. Холбооны шинэ ерөнхийлөгчийн зүгээс 2020 оны Токиогийн олимп ойртож байгааг сануулж холбооны удирдлага болон гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж, багш дасгалжуулагч нарын ур чадварт тэргүүнд анхаарч ажиллах хэрэгтэй гэжээ.
1991 онд байгуулагдаж 1995 онд ОУУСХ-нд элссэн Монголын усан спорт сонирхогчдын холбоо 2006 оноос хойш хуралдаагүй байсан юм.