Нийслэлийн газрын харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, гомдлын талаарх "Олон нийтийн хэлэлцүүлэг" зохион байгуулж байна.
Иргэдээс ирүүлсэн 530 орчим өргөдөл, гомдлын 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Иргэдэд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг аж.
Иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр олон жилээр чирэгдүүлэх, газар эзэмших эрхийг хууль зөрчин шилжүүлэх, давхардуулах, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх зэрэг олон зөрчил олон байгаа талаар дурдлаа. Үүнээс болж гэр бүл салсан, амь нас эд хөрөнгөө алдсан тохиолдлууд олон гарчээ. Нийт өргөдөл гомдоод хүсэлт шийдвэрлэлгүй арваас дээш жил ч болсон байгаа аж.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ, “Газрын тухай хуулийн цаг үеийн шаардлагаар өөрчлөн найруулах шаардлагатай байна. Иргэд газрын албанд ирэхэд мэдээлэл тодорхойгүй, байцаагч гадагшаа гарсан, дотоод ажилтай гээд гарчихдаг. Чирэгдэл их үүсдэг. Иргэдийн гомдол шийдэгдэхгүй байгаа нь газрын албаны байцаагч нарын хүнд суртал, авлигатай холбоотой байдаг. Нийт өргөдөл, гомдлын 9 хувь нь эзэлж байна. Бага юм шиг сонсогдож байгаа боловч үүний ард олон хүний хувь заяа, аж амьдралтай холбоотой байдаг” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Иргэдэд газрын албаны мэдээлэл ил тод байдаг баймаар байна. Газрын албаны сайт руу нэвтрэхэд хүн өөрийгөө ямар газартай вэ гэдгээ харчихдаг, өөрийнх нь нэр дээр газар давхардсан эсэхээ харах боломжтой болгомоор байна” гэсэн юм.
Иргэдэд тулгарч буй асуудлын талаар Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэн “Хуулийн хүрээнд газар өмчлүүлж өгөөч. Өргөдлөө өгөхөөр гацчихдаг. Хөөцөлдөөд явахаар дүүргээс нийслэл рүү, нийслэлээс агентлаг руу явуулдаг. Хөөцөлдсөөр байгаад туйлдаа хүрч байна” хэмээв.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: Энэ иргэдийн гомдлыг сарын дотор шийдээд өгөөч. Энэ иргэд чинь гомдолтой бухимдалтай байна. Тэр хэдэн цаасыг өгөхөд хэцүү юм юу байна. Цаасан дээр гарын үсэг зураад өгчих л дөө. Цагаан сараас өмнө энэ асуудлыг нь шийдэж өг! Бас олон мянган га газар хууль бусаар авсан хүмүүсийн зөвшөөрлийг цуцал. Энэ Улаанбаатар чихцэлдээд эрүүл хүн алга.
Иргэдийн зүгээс:
- Миний нэр дээр газар байгаа ч хүмүүс хууль бусаар газар дээр маань амьдраад байна.
- Газар олголтыг дахин сунгаж өгнө үү
- Бидний амьдарч байгаа газрыг луйвардаж авлаа. Бидний гомдлыг шийдэж өгнө үү
- Тээврийн товчооны ойролцоо газар авах гээд 10 гаруй жил хөөцөлдөөд чадсангүй. Гэтэл машинтай залуус ирж хашаан дотор хашаа хатгаад газрыг маань авч байх шиг байна. Газрын байцаагч нь авлига авсан юм уу
- Байрны урд талын зогсоол, ногоон байгууламжийг хууль бусаар авсан гэх мэтчилэн асуудлуудыг ярьж байна.