Их Британи улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна.
Иймд Их Британийн Элчин сайдын яам энэ сарын 23-нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хоёр орны найрамдалт харилцааг тэмдэглэнэ.
Цог Жавхлант Хатан хааны Элчин сайд Катрин Арнолд тус үйл ажиллагааг зохион байгуулснаар 2018 оны турш тэмдэглэх ойн баярыг нээх юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ойн баярт хүндэт зочноор оролцохоор болжээ.
Элчин сайд Катрин Арнолд: ‘’Тавин таван жилийн өмнө Их Британи Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс болж байв. Үүнээс тун удалгүй манай улс Элчин сайдын яамаа нээж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь манай хоёр орны тогтвортой харилцааны илэрхийлэл юм.
1963 оноос хойш манай хоёр орны хувьд олон зүйлс өөрчлөгджээ. Үүний дундаас өөрчлөгдөөгүй зүйл нь манай хоёр орны хувьд болон манай ард түмний хувьд чухал асуудлууд дээр хамтран ажилласаар ирсэн туршлага билээ. Энхийг сахиулах үйл ажиллагаанаас эхлээд нийтийн эрүүл мэнд, ардчилал, хүний эрх, ногоон хөгжил, эдийн засгийг сайжруулах, цаг уурын өөрчлөлт, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаатай тэмцэх хүртэл олон асуудлууд дээр хамтран ажиллаж байна.
Би Монголын ард түмэнтэй энэхүү ойг тэмдэглэхдээ маш баяртай байна" гэжээ.
Манай хоёр ардчилсан улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болгон Их Британийн Элчин сайдын яамны захиалгаар барималч Ц. Батмөнх Сүхбаатарын талбайд Британийн Парламетын ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урласан байна. Цог Жавхлант Хатан хааны Элчин сайд Катрин Арнолд эдгээр баримлыг Улаанбаатар хотын захиргаанд гардуулах ёслол өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Парламентын ордон
Вестминстрийн ордон буюу парламентын ордон нь 1840 онд баригдаж эхэлсэн бөгөөд 30 жилийн дараа бүрэн ашиглалтанд оржээ. 11-р зуунд байсан анхны барилга нь галд шатсан тул шинээр барих болжээ. Готик стилээр баригдсан тус барилгад Лордын Танхим болон Иргэдийн Төлөөлөгчдийн Танхим хурлаа хийдэг ба эдгээрийг хамтатган Британийн Парламентын Танхимууд хэмээн нэрлэдэг. Эдгээр хоёр танхим нь Монгол улсын Улсын Их Хуралтай адил Британи улсын ардчиллын гол хэсэг юм.
1990 оноос хойш манай хоёр улс парламентын ардчилал болон нэгдмэл үнэт зүйлсийг дэмжих тал дээр хамтран ажилласаар иржээ.
Битлз хамтлаг
Битлз хамтлаг нь дэлхийн хамгийн алдартай хамтлаг бөгөөд Их Британийн соёлын томоохон экспорт гэдэгтэй бүгд санал нийлэх буй за. 1963 онд Их Британи, Монгол улс дипломат харилцаагаа тогтоож байхад тус хамтлаг анхны цомог болох ‘’Please Please Me’’-г гаргаж байв. Олон жилийн дараа тэдний хөгжим Сүхбаатарын талбайд ардчиллын дуу хоолой болж, Монгол улс 1990 онд ардчилалд шилжсэн юм.