Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сангаас хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-т оролцож буй залуучуудын санаачилсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах” төслийн нээлт 2018 оны 1-р сарын 19-ний өдөр Интермед Эмнэлэгт зохион байгуулагдлаа.
Өнөөдөр бидний дунд 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдарч байна. Тэдний ойролцоогоор 53 хувь нь эрэгтэй, 47 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн 33% нь Улаанбаатар хотод, 67% нь хөдөө орон нутагт амьдарч байна. Эдгээр иргэд маань төрөлхийн болон олдмол олон шалтгаанаар хараа, сонсгол, хэл яриа, тулгуур эрхтний бэрхшээлтэй амьдарч байна. Харамсалтай нь энэ нөхцөл байдал нь тэднийг бусдын нэгэн адил нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулахад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 95% нь ийм нөхцөлд орсноосоо болж удаан хугацааны туршид үргэлжилсэн сэтгэл санааны болон нийгэм, эдийн засгийн асуудал, бэрхшээлтэй тулгардаг бөгөөд ялгаварлан гадуурхагдах, нийгмээс тусгаарлагдахад хүрдэг байна. Тэдгээр хүмүүсийг дэмжиж, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү төслийн зорилго нь хувийн хөгжил, манлайллын болон эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар төсөлд хамрагдаж буй хөдөлмөрийн бэрхшээлтэй залуучуудыг чадавхжуулан, тэдэнд урам зориг өгөх, эдгээр залуучууд маань төсөлд оролцож чадаагүй залуучууддаа сурсан мэдсэн зүйлээ хуваалцан, үлгэр дууриал болж нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахад оршиж байгаа юм. Уг төслийн үйл ажиллагааг нээж Австралийн элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шэйн Макэйн үг хэллээ. Мөн хамтран ажиллагч байгууллагыг төлөөлж “Түгээмэл хөгжил” Төрийн бус байгууллагын тэргүүн Ундрахбаяр, Интермед эмнэлгийн Гүйцэтгэх захирал Нямтогтох нар нээлтийн үг хэллээ.
Тус төсөлд Интермед Эмнэлэг хамтран хэрэгжүүлэгчээр орж төслийн хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлж буй “Хамтын хүч” клубийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо. Интермед эмнэлгийн хамт олон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн төслийн багийнхантай өмнө нь хамтран ажиллаж Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй хүүхдэд тэргэнцэр олгож, цаашлаад тэдэнд зориулсан нөхөн сэргээх, сэтгэцийн болон хооллолтын талаарх нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө өгөх сайн үйлсийн аяныг өнгөрсөн онд зохион байгуулж байсан түүхтэй юм.