Их Британи-Австралийн бизнес эрхлэгч Мухаммед Ибрахим Муншид манай улсын шүүхээс 11 жилийн хорих ял, 15 сая ам.долларын торгууль оноожээ. Энэ талаар Их Британийн Guardian сонины цахим хуудсанд мэдээлснийг орчуулан хүргэж байна.
Мухаммед Ибрахимийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болсон ч хоёр л өдөр үргэлжилжээ. Ибрахим “Говийн нүүрс, энерги” компанийн захирлаар ажиллах хугацаандаа Б.Чулуунбаатарын удирддаг, орон нутгийн компанитай байгуулсан, нүүрсний гэрээний улмаас шүүхээс ял сонсчээ. Б.Чулуунбаатар нь Монголын нэр хүндтэй гэр бүлүүдийн нэг гишүүн аж.
Ибрахимийн өмгөөлөгч Алисдайр Путт хэргийг нотлох баримтгүй шийдвэрлэсэн хэмээн, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ханджээ. Ибрахим Их Британи, Австралийн давхар иргэншилтэй бөгөөд эдгээр улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнууд юм.
Мухаммед Монгол Улсаас гарах эрхээ хасуулсан, сүүлчийн гадаадын хөрөнгө оруулагч боллоо. Тус улсын шүүхээс ял сонссон гадны хөрөнгө оруулагчид хилээр гарах эрхгүй болдог. Иймд тус улсыг Eagles хамтлагийн "Hotel California" дуунаас үүдэн “Hotel Mongolia” гэж нэрлэх болов. Орон нутгийн компаниуд гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргадаг нь талуудын хооронд маргаан үүсгэдэг байна.
Мухаммед Ибрахим одоо 57 настай. Түүний гэр бүлийнхэн эрүүл мэнд нь муудаж байгаад санаа зовниж, түүнийг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн тул аюулгүй байдалд нь сэтгэл түгшиж байна гэжээ.
Ибрахимийн хөлийн венийн судас бүдүүрсэн тул эмч нар яаралтай мэс засал хийлгэхийг зөвлөжээ.
Гэвч тэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй. Хэрэв эмчилгээ хийгэхгүй бол үхэлд хүргэх аюултай.
Хүү Ариф нь “Миний аав сэтгэлийн хаттай хүн ч 11 жилийн хорих ял түүнд хүнд туссан.” гэж ярив. Түүнийг хорих явцад хуягаар зүй бусаар харилцсан, 14 хоногт нэг удаа усанд орохыг зөвшөөрдөг зэргийг ч өмгөөлөгч нь дурджээ.
Моннис групп Монголын баруун өмнөд хэсэгт байрладаг уул уурхайн төсөлд 10 сая ам.долларын хөрөнгө оруулснаар талуудын хооронд маргаан үссчээ. 2012 онд нүүрсний үнэ унаснаар төсөл зогссон аж. Энэ төсөлд нийт 180 орчим хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулжээ.
2015 онд Мухаммед Ибрахим Монголд ажлаар ирэхэд нь гадаад паспортыг нь хураан авч, хилээр гаргаагүй байна. Түүний компанийн тусгай зөвшөөрлийг ч түдгэлзүүлжээ. Нэхэмжлэгч тал түүнийг хөрөнгө оруулалтыг нь хувийн амьдралдаа үрж зарцуулсан гэж буруутгасны хүлээн зөвшөөрөөгүй юм байна.