Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цаг агаар цочир хүйтэрч байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас осгож, хөлдөх аюулаас эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.
Осголт нь хүйтэн, нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлдэг.
Осголтын үед даарч чичрэх бөгөөд арьсны өнгө цайж, булчин суларч, хөдлөхөд бэрхшээлтэй болохоос гадна ухаан санаа өөрчлөгддөг байна. Энэ үед биеийн температур 33 градус хүртэл буурах ба 30-аас доош болбол ухаан алддаг байна.
Осголт, хөлдөлтийн улмаас жилд 500 орчим хүн эмнэлэгт хандан, эмчилгээ хийлгэдэг талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Эдгээр хүний дийлэнх нь гүн осголт, хөлдөлтөд орж мөчдийн аль нэг хэсгээр тайрагдан, хөдөлмөрийн чадвараа алддаг байна.
Осголтын улмаас хүн хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдаж, тахир дутуу болдгоороо хөнөөлтэй, хүнд гэмтэлд ордог.
Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж:
- Дулаан байранд оруулж, бүх биеийн үзлэг хийх,
- Хэсэг газрын дулаан сайжруулах боолт хийх,
- Биеийн гэмтсэн хэсгийг 20-40 градусын усанд 40 орчим минут байлгах,
- Дулаан, хуурай хувцас, халуун хоол цай өгөх хэрэгтэй.
Харин биеийн осгож, хөлдсөн хэсгийг цас болох бусад зүйлээр үрж болохгүй, ил гал, хэт халуун усыг шууд ашиглаж болохгүй бөгөөд спиртний төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.